ОРОН СУУЦЖУУЛАХАД НОГООН САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ 22 БОДЛОГЫН ЧИГЛЭЛИЙГ ТОДОРХОЙЛЖЭЭ


Хот, суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр  (2025.01.06) тав дахь хуралдаанаа хийжээ. 

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц өмнөх хуралдаануудаар хэлэлцсэн асуудал, сонсож танилцсан мэдээллийг нэгтгэн, ногоон санхүүжилтийн эрэлт, нийлүүлэлт, чанар, стандартыг дэмжих бодлогын талаар өнөөдрийн хуралдаанд танилцуулсан юм. Тэрбээр ногоон санхүүжилтийн эрэлт хангалттай байна гэсэн дүгнэлтийг хийж, харин нийлүүлэлт болон чанарын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэнээ танилцуулжээ. Мөн нийлүүлэлтийг дэмжих 10, эрэлтийг дэмжих дөрөв, чанарыг дэмжих хоёр, эрэл болон нийлүүлэлтийг дэмжих гурав, гурвалсан буюу эдгээрийг гурвууланг дэмжих гурав, нийт 22 бодлогын чиглэлийг тодорхойлсон байна.

Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Л.Соронзонболд, С.Ганбаатар, Х.Жангабыл, Б.Найдалаа, Г.Очирбат нар ногоон санхүүжилтийн эрэлт, нийлүүлэлт болон чанарын шалгуур, шаардлагын талаар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн байна. Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа барилга, байгууламжид тавих чанарын хяналт, үнэлгээ хангалтгүй байгааг онцолж, арилжааны банкууд үүнд төдий л анхаарал тавьдаггүй бөгөөд эрчим хүчний хэмнэлтийн хувийг алдаг оног тооцож буйг шүүмжлэв. Барилгын салбарт хэрэгжиж байгаа норм нормативыг шинэчлэхэд хамгийн хурдтайгаар ажиллахад 10 жил шаардлагатайг тэрбээр хэлж, энэ талаар ямар ч алхам хийгдэхгүй явж ирсэнд харамсаж байна гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд олон улсад үнэлэгдэж байгаа ногоон санхүүжилтийн тэргүүлэх туршлагыг судлах, эрчим хүч, дэд бүтцийн бие даасан шийдэлтэй барилгын стандартыг батлах, ногоон зээл авах боломжтой давхаргыг тодорхойлж түүнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар чанарын асуудалд илүүтэй анхаарал хандуулж, эрсдлээс сэргийлэх, чанар, стандартад тавих хяналтыг эзэнтэй болгох шаардлагатайг онцлов. Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл одоо мөрдөгдөж байгаа стандартуудыг сайжруулж, боловсронгуй болгож явах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа ногоон санхүүжилтэд тавигддаг олон улсын шалгуур нөхцлүүд түвэгтэй тул эх үүсвэр татахад бэрхшээлтэй. Ус, орлого зэрэг олон асуудал дээр тулаад гацдаг. Худалдан авах боломжтой давхаргад зориулсан хэрэгжихүйц шийдлүүдийг эрэмбэлж, боломжтойгоос нь хэрэгжүүлээд явах хэрэгтэй гэлээ. Тархмал дэд бүтэц л гол шийдэл тул үнэтэй ч байслаа гэсэн хийх ёстой гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүчний өртөг ихээхэн буурч, хүчин чадал нь нэмэгдээд байгааг дурдаж, энэ талаар ажил, алхам хийж байгаа зарим иргэд, аж ахуйн нэгжийн туршлагыг дэмжиж байгаа тухайгаа танилцуулжээ.

Ажлын хэсэг дараагийн хуралдаанаараа банк, санхүүгийн салбарын мэдээллийг сонсохоор тогтсон байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 2 цагийн өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 2 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 3 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… Өчигдөр
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 2026/06/20
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
ИРГЭД МИАТ-ЫН АЖЛЫН БАЙР, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, МАРШРУТ, ҮНЭ ТАРИФЫН МЭ… 2026/06/18
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/06/18
МИАТ ТӨХК “ТОП-10” АЖ АХУЙН НЭГЖИЙН 8-РТ ШАЛГАРЧЭЭ 2026/06/17
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08