ХЯНАЛТЫН СОНСГОЛ ЯВУУЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАТЛАВ


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголын тайланг явуулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцжээ. 

Байнгын хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулсан хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандлагаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн талаарх Улсын Их Хурлын хяналтын сонсголын тайлан, Байнгын хорооны дээрх тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулсан байна.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүний хүсэлт, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн 11 дүгээр сарын 20-ны өдөр хяналтын сонсгол зохион байгуулж, УИХ-ын гишүүдээс гадна төрийн байгууллага, албан тушаалтан 37, иргэн, хуулийн этгээд 85, цахимаар 2, ажиглагчаар 2 иргэн, нийт 126 оролцогч хамрагджээ.

Тус сонсголын үеэр Улсын Их Хурлын гишүүд болон оролцогчдын илэрхийлсэн саналыг нэгтгэн, танилцуулав. Үүнд, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, сонсголын үеэр олон давтамжтай хөндөгдсөн асуудлыг шийдвэрлэх арга замын талаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах, гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах асуудлыг нарийвчлан зохицуулах хэмээжээ. Мөн Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцын орчуулгыг албажуулан, нэр томьёог нэг мөр болгож, улмаар Эрүүгийн хууль дахь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг тодорхой болгох шаардлагатай гэжээ. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Гэр бүлийн тухай хуулийн төслүүдийг яаралтай өргөн мэдүүлэх талаар чиглэл өгөх, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай  хуулийн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн талаар цогц судалгаа хийж, шаардлагатай тохиолдолд нэмэлт оруулах асуудлыг судлан шийдвэрлэх, шүүх шинжилгээний байгууллагын тоног төхөөрөмж, хүний нөөц, төсөв, санхүүжилт, чиг үүргийн талаар бодлогын арга хэмжээ авах талаар Засгийн газарт чиглэл өгөх шаардлагатай хэмээсэн байна.

Мөн гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, эрх зүйн туслалцаа, харилцан үзүүлэх гэрээг гадаад улс орнуудтай байгуулах, Эрүүдэн шүүх, хүнлэг бус, хэрцгий хандлагын нөхцөл байдлын талаарх судалгаа, мэдээллийг холбогдох байгууллага нарийвчлан гаргаж, энэ талаараа Улсын Их Хурал, Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороонд хүргүүлж, шаардлагатай тохиолдолд энэ төрлийн гэмт хэргийн улмаас хохирсон иргэдтэй тогтмол уулзалт зохион байгуулж байх талаар санал олонтаа давтагдсан хэмээн тайланд дурджээ. 

Албан үүргээ гүйцэтгэх үедээ иргэнийг эрүүдэн шүүсэн, хүнлэг бус, хэрцгий хандсан, хүний эрхийг зөрчсөн албан тушаалтнуудын талаарх мэдээллийн сан үүсгэх, Төрийн албаны тухай хууль болон болон холбогдох бус хуульд заасны дагуу арга хэмжээ авах, мөрдөн шалгах эрх бүхий байгууллагууд нэгнээ хянадаг одоогийн бүтэц, тогтолцоог өөрчлөх асуудлыг судлан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулах, Улсын Их Хурлаас эрүүдэн шүүх, хүнлэг бус, хэрцгий хандахтай холбоотой  асуудлаар цогц хяналт шалгалт хийж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах талаар мөн тусгасан. Энэхүү санал, дүгнэлттэй холбогдуулан Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулжээ.


Улсын Их Хурлын хяналтын сонсголын тайлан, Байнгын хорооны холбогдох тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир, С.Эрдэнэболд, Х.Номинчимэг, Н.Алтанхуяг, М.Нарантуяа-Нара, Х.Тэмүүжин, Ж.Алдаржавхлан нар асуулт асууж, хариулт авав. Дараа нь “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголын тайланг явуулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд саналаа хэлээд, санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжжээ. 

Дараа нь "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан бөгөөд хэлэлцүүлгийн явцад зарим асуудлыг гүйцээн боловсруулах шаардлагатай хэмээн үзэж, саналууд гаргасан учраас төслийн хэлэлцүүлгийг хойшлуулжээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРВАН ГУРВААС ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛ ҮҮСГЭХИЙГ … 2 цагийн өмнө
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 7 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 10 цагийн өмнө
ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ШАТАНД БАЙНА 11 цагийн өмнө
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 11 цагийн өмнө
МАНБА ДАЦАН ХИЙДИЙН ЗУРХАЙЧ Д.САЙНСАЙХАН: ХУРИМ, БЭР ГУЙХ ХОЁРЫГ АНДУУ… 11 цагийн өмнө
ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ… 12 цагийн өмнө
ХҮҮХДИЙН АСРАМЖ ТОГТООХ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХДЭЭ 7-ООС ДЭЭШ НАСТАЙ… 12 цагийн өмнө
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН, УЛААГЧНЫ ХАР НУУР ЧИГЛЭЛЭЭС 44.5 ТОНН ХОГ ХАЯГДАЛ… 12 цагийн өмнө
ЗАХИАЛГА АВСАН Ч БАРИГДАЖ ДУУСААГҮЙ БАРИЛГУУДЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОР… 12 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО, 24-26 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: ТАЛ ХЭЭРЭЭС ХҮРГЭХ МОНГОЛЫН ШИЙДЭЛ ДЭЛХИЙД ШИНЭ ХЭЛЭЛЦҮҮЛ… Өчигдөр
COP17 ГЭЖ ЮУ ВЭ? Өчигдөр
ХУУЛЬ БУС, ХОРТОЙ АГУУЛГАТАЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ САЛБАР ДУНДЫН АЖ… 2026/07/20
КОП17-ЫН ҮЕЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА… 2026/07/20
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИН БИЧГИЙН ДАРГА ЯСМИН… 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 4 ХҮРЭЛ М… 2026/07/19
ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН 37 ДУГААР ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮР… 2026/07/19
ГУРАВДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТ ОЛОН ГООЛТОЙ БОЛДОГ ГЭХЭД ЭНЭ УДААД … 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН ХИМИЙН 58 ДУГААР ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 2 ХҮР… 2026/07/19
Их Уншсан
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 7 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, БНСУ ХОЁР УЛС ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БО… 2026/07/09
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙГ ДЭЛХИЙ ДАЯАР ТЭМДЭГЛЭН ӨН… 2026/07/11
BC.GAME MZINHO-Г СОНИРХОЖ БАЙНА 2026/07/09
ТЭР МОНГОЛЫН ШИЛДЭГ БОКСЧИН, БИДНИЙ ШИЛДЭГ НАЙЗ БАЙЛАА 2026/07/10
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЭВ 2026/07/09
ХӨВСГӨЛ, БУЛГАН, АРХАНГАЙН НУТГААР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/10
С.БЯМБАЦОГТ: ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ НЭГЭН ЗОРИЛГО, НЭГЭН СЭТ… 2026/07/11
ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЭВ 2026/07/12
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЛАЗЕР АБЛАЦИ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТ… 2026/07/09
БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛТОН ТАВААР НЭМЭГДЛЭЭ 2026/07/08
ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/11
ВЬЕТНАМД МОРЬТ ЦАГДААГИЙН ХОРООНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН МОНГОЛ МОРЬД ЭХ ОР… 2026/07/08
COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026/07/13
ТӨМӨРИЙН МӨНХТУНГАЛАГ СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН БОЛЛОО 2026/07/08