ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН ОЛОНХ НЬ С.ЭНХБААТАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ ДЭМЖЖЭЭ


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.12.18) хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцжээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсголын тайлан, ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир танилцуулсан байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу Хууль зүйн байнгын хороо Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан юм. 

Хуульд заасны дагуу сонсголд оролцсон гишүүд нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын 2 өдрийн дотор буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайланг гаргасан байна. Нэр дэвшигч М.Алтан-Очир, С.Энхбаатар нарыг хуульд заасан болзол, шалгуурыг хангаж байгаа тул Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Х.Эрдэм-Ундрах хуралдаанд нэр дэвшигч М.Алтан-Очирын талаар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн О.Бат-Эрдэнэ нэр дэвшигч С.Энхбаатарын талаар тус тус танилцуулсан юм.

Дээрх танилцуулгуудтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол С.Эрдэнэболд гишүүн хууль дээдлэх зарчим, ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлах ажиллахыг нэр дэвшигчдэд захив. М.Нарантуяа-Нара гишүүн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Ингээд нэр дэвшигч С.Энхбаатарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувь нь дэмжсэн бол  нэр дэвшигч М.Алтан-Очирыг дээрх зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэхийг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРВАН ГУРВААС ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛ ҮҮСГЭХИЙГ … 1 цагийн өмнө
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 6 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 9 цагийн өмнө
ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ШАТАНД БАЙНА 10 цагийн өмнө
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 10 цагийн өмнө
МАНБА ДАЦАН ХИЙДИЙН ЗУРХАЙЧ Д.САЙНСАЙХАН: ХУРИМ, БЭР ГУЙХ ХОЁРЫГ АНДУУ… 10 цагийн өмнө
ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ… 11 цагийн өмнө
ХҮҮХДИЙН АСРАМЖ ТОГТООХ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХДЭЭ 7-ООС ДЭЭШ НАСТАЙ… 11 цагийн өмнө
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН, УЛААГЧНЫ ХАР НУУР ЧИГЛЭЛЭЭС 44.5 ТОНН ХОГ ХАЯГДАЛ… 11 цагийн өмнө
ЗАХИАЛГА АВСАН Ч БАРИГДАЖ ДУУСААГҮЙ БАРИЛГУУДЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОР… 11 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО, 24-26 ХЭМ ДУЛААН 13 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: ТАЛ ХЭЭРЭЭС ХҮРГЭХ МОНГОЛЫН ШИЙДЭЛ ДЭЛХИЙД ШИНЭ ХЭЛЭЛЦҮҮЛ… Өчигдөр
COP17 ГЭЖ ЮУ ВЭ? Өчигдөр
ХУУЛЬ БУС, ХОРТОЙ АГУУЛГАТАЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ САЛБАР ДУНДЫН АЖ… 2026/07/20
КОП17-ЫН ҮЕЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА… 2026/07/20
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИН БИЧГИЙН ДАРГА ЯСМИН… 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 4 ХҮРЭЛ М… 2026/07/19
ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН 37 ДУГААР ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮР… 2026/07/19
ГУРАВДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТ ОЛОН ГООЛТОЙ БОЛДОГ ГЭХЭД ЭНЭ УДААД … 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН ХИМИЙН 58 ДУГААР ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 2 ХҮР… 2026/07/19
Их Уншсан
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 6 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, БНСУ ХОЁР УЛС ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БО… 2026/07/09
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙГ ДЭЛХИЙ ДАЯАР ТЭМДЭГЛЭН ӨН… 2026/07/11
BC.GAME MZINHO-Г СОНИРХОЖ БАЙНА 2026/07/09
ТЭР МОНГОЛЫН ШИЛДЭГ БОКСЧИН, БИДНИЙ ШИЛДЭГ НАЙЗ БАЙЛАА 2026/07/10
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЭВ 2026/07/09
ХӨВСГӨЛ, БУЛГАН, АРХАНГАЙН НУТГААР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/10
С.БЯМБАЦОГТ: ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ НЭГЭН ЗОРИЛГО, НЭГЭН СЭТ… 2026/07/11
ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЭВ 2026/07/12
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЛАЗЕР АБЛАЦИ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТ… 2026/07/09
БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛТОН ТАВААР НЭМЭГДЛЭЭ 2026/07/08
ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/11
COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026/07/13
ТӨМӨРИЙН МӨНХТУНГАЛАГ СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН БОЛЛОО 2026/07/08
ВЬЕТНАМД МОРЬТ ЦАГДААГИЙН ХОРООНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН МОНГОЛ МОРЬД ЭХ ОР… 2026/07/08