ХУУРАМЧ УЛСЫН ДУГААРТАЙ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦСОН 496 ЖОЛООЧИД ХАРИУЦЛАГА ТООЦЖЭЭ


Улсын бүртгэлийн дугаарын зөрчилтэй замын хөдөлгөөнд оролцохыг таслан зогсоох, зөрчлийг бууруулах зорилгоор “Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг” хэсэгчилсэн арга хэмжээг арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс нэг сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна. 

Энэ хүрээнд Тээврийн цагдаагийн албаны гудамж, замын хяналт шалгалтаар арваннэгдүгээр сарын 8-13-ны өдөр 3659 тээврийн хэрэгслийг шалгажээ. Шалгалтаар зөрчил гаргасан 1318 жолоочийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу торгосон бөгөөд хуурамч улсын бүртгэлийн дугаартай хөдөлгөөнд оролцох зөрчил түгээмэл илэрсэн байна. 

Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг нуун далдалсан, хуурамч улсын бүртгэлийн дугаартай хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг бөгөөд зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцдог. 

Тухайлбал, улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрсэн, үзэгдэх байдал нь муудсан автомашинтай замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд иргэнийг 10 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100 мянган төгрөгөөр торгоно. Улсын бүртгэлийн дугаараа нуун далдалсан, улсын бүртгэлийн дугааргүй хөдөлгөөнд оролцсон тохиолдолд иргэнийг 25 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 250 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай.  Оны эхний 10 сарын байдлаар энэ төрлийн зөрчлийн улмаас 200 гаруй жолоочид хариуцлага ногдуулсан. 

Эдгээрээс хуурамч улсын бүртгэлийн дугаартай хөдөлгөөнд оролцох зөрчил зонхилж байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар энэ төрлийн зөрчил гаргасан 496 жолоочид хариуцлага тооцсон. Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 сараар жолоодох эрхийг хасах, 50 нэгж буюу 50 мянган төгрөгөөр торгодог гэж Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуяг ярьсан байна.

Тээврийн цагдаагийн албаны хяналт, шалгалтын хүрээнд зөрчил гаргасан 1318 жолоочийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу торгохдоо 253 жолоочийг нийт 2.530.000 төгрөг, 219 жолоочийг нийт 2.190.000 төгрөг, 496 жолоочийг нийт 4.960.000 төгрөг, 350 жолоочийг нийт 7 сая төгрөгөөр тус тус торгожээ. Мөн хуурамч улсын бүртгэлийн дугаартай замын хөдөлгөөнд оролцож байгаа зөрчлүүдийг цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаас гадна камерын хяналт, дэвшилтэт техник технологи болон иргэдийн E-Police аппликейшнээр ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу шалгаж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.НЯМСАЙХАН, Ц.ГАНБААТАР НАР ГАВЬЯАТ НИСГЭГЧ, Д.ЭНХЦЭЦЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ … 7 цагийн өмнө
УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХӨВСГӨЛИЙН НУТГААР НОЙТОН ЦАС, ЦАС ОРЖ, ДАВАА ГҮВЭЭ Х… 8 цагийн өмнө
АЗИЙН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ МИАТ-ЫНХАНД 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЖ, АРД ТҮМНИЙ… Өчигдөр
УЛААНБААТАРТ СЭРҮҮСЭЖ, 13-15 ХЭМ ДУЛААН БАЙНА Өчигдөр
ЗАЙСАН, АРЦАТЫН АМАНД ОН УДААН ЖИЛ АМЬДАРСАН ИРГЭДЭД ГАЗАР АШИГЛАХ ЭРХ… Өчигдөр
МИАТ ТӨХК УЛААНБААТАР МАРАФОН-2026-Д ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГААР ОРОЛЦЛОО 2026/05/23
SILK ROAD CARAVAN АЯЛАЛ 8000 КМ ҮРГЭЛЖИЛЖ, МОНГОЛД ИРНЭ 2026/05/23
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ 6-19 ЦАГИЙН ХООРОНД ХЭСЭГЧЛЭН ХААЖ, СУРРОН, МОПЕД, … 2026/05/23
БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН… 2026/05/23
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН 2026/05/23
ХИЛЧДИЙН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭ… 2026/05/22
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ДУЛААН 2026/05/22
ЦАЛИН ХӨЛСНИЙ НЭГДСЭН ТОГТОЛЦООНД ШИЛЖИНЭ 2026/05/21
НОМИН, М-МАРТ, МИНИЙ ДЭЛГҮҮР СҮЛЖЭЭНИЙ 81 САЛБАРААР НӨӨЦИЙН МАХ ХУДАЛД… 2026/05/21
СОР17:ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР ЗӨВЛӨЛДӨХ У… 2026/05/21
ИВЭЭЛИЙН ГЭГЭЭ БЯЦХАН МИСС-2026 ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН МИСС, МӨНГӨН ТИТМИЙН… 2026/05/21
ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЖУРАМ БОЛОВСР… 2026/05/21
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 15-17 ХЭМ ДУЛААН 2026/05/21
ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД БАНК, САНХҮҮГИЙН САЛБ… 2026/05/20
Их Уншсан
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР Ч.НЯМСҮРЭН ГАВЬЯАТ ХУУЛЬ… 2026/05/13
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА ЗУРГАДУГААР САРЫН 2-Н… 2026/05/12
ЦЭЦ ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙГ ЗӨВХӨН НЭГ УДАА ТОМИЛОХООР ЗААСАН НЬ… 2026/05/19
ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИД СЕХ-НД НЭР ДЭВШСЭН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГ… 2026/05/19
ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМТОЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАЖ… 2026/05/13
МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 38 ОРЧИМ ХУВИАР ӨСӨЖ, НИЙТ ИНФЛЯЦЫН 3.4 … 2026/05/14
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МУБИС, ХААИС-ИЙН БАГШ, АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАВ 2026/05/14
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 7.4 ХУВИАР, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 10 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/05/12
УЛААНБААТАРТ 9-11 ХЭМ ДУЛААН 2026/05/14
МӨНГӨН ХАЗААРЫН ЧИМЭЭ ЯРУУ НАЙРГИЙН НААДАМД ТЭРГҮҮЛСЭН НАЙРАГЧ МӨНГӨН … 2026/05/11
ГУРВААС ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ ГЭР БҮЛИЙГ ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ТЭРГҮҮН ЭЭЛЖИД ХАМРУ… 2026/05/20
ЦАГДАН ХОРИХ, ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ХЯЗГААРЛАНА 2026/05/13
ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН, ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ НОГООН ДАТА ТӨВ БАЙГУУ… 2026/05/13
ХУУЛЬ ЗҮЙН САЛБАР ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ 2026/05/14
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО 2026/05/13