ХИЛ ХЯЗГААРГҮЙ СУРВАЛЖЛАГЧИД БАЙГУУЛЛАГААС МЭДЭЭЛЭЛ ГАРГАЖЭЭ

Admin
Өчигдөр

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагаас сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэргийн шүүх хуралдаантай холбоотойгоор гаргасан мэдээллийн нийтэлж байна. 

Монгол Улс: Хорих ял шийтгүүлсэн сэтгүүлчийн давж заалдах шатны шүүх хуралдааныг хаалттай явуулах нь хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах ноцтой үр дагавартай

Энэ онд хорих ял шийтгүүлсэн Монголын сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал болохтой холбогдуулан “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь шүүхийн процесс нээлттэй бус байгаад санаа зовниж байна. Хаалттай явагдах уг шүүх хуралдаан нь Монголд хэвлэлийн эрх чөлөөг асар ихээр хөсөрдүүлэх эрсдэл авчрах аюултай жишиг тогтооно.

Арваннэгдүгээр сарын 7-ны өдөр товлогдсон Zarig.mn мэдээллийн сайтын Ерөнхий редактор Нарангийн Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулах талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч 11 дүгээр сарын 5-ны өдөр олон нийтэд мэдэгдсэн.

Өнгөрсөн долдугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хаалттай хуралдаж, сэтгүүлчид 4 жил 9 сарын хорих ял оноосон. Н.Өнөрцэцэгийг "татвар төлөхөөс зайлсхийсэн", "хувь хүний нууцыг задруулсан", "төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан", "мөнгө угаасан", "илт худал мэдээлэл тараасан" гэх 5 зүйл ангиар буруутгасан. Тус шүүхээс шүүх хуралдааныг хаалттай явуулсан үндэслэлээ үндэсний аюулгүй байдал болон бага насны хүүхдийн эмзэг мэдээллийг хамгаалах үүднээс хэмээн тайлбарласан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх аливаа мэдээллийг бүрэн хааж байгаа нь түгшүүр төрүүлж байна.

Монголын иргэний нийгмийн байгууллагууд сэтгүүлчид холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэж шийдвэрлэсэн үйл явцыг ихээхэн шүүмжилж, сэтгүүлчийг буруутгаж байгаа үндэслэл нь ноцтой хэдий ч шүүх хуралдааныг хаалттай явуулсанд түгшиж буйгаа илэрхийлсэн. Монгол дахь хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын хамтарсан мэдэгдэлд, энэхүү шийдвэр нь ил тод, нээлттэй хэмээх шүүхийн зарчимд харшилж, улмаар “хэвлэл мэдээллийн салбарынханд үйл явцыг урьдчилан таамаглах боломжгүй болох, айлган сүрдүүлэлтийг тулган хүлээлгэх, сэтгүүлчдэд өөрийн цензурыг бий болгох” үр дагавар авчирна гэж мэдэгджээ.

“Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нэрийдлээр шүүх хуралдааныг хаалттай явуулж, сэтгүүлчид 5 шахам жилийн хорих ял оноосон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Монголын сэтгүүлчдийг олон нийтийн ашигт нийцсэн сэдвээр эрэн сурвалжлахаас эмээхэд хүргэж болзошгүй аюултай жишиг тогтоож байна. Тус хэргийг хянан хэлэлцэх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж, шүүх хуралдааныг ил тод, олон нийтэд аль болох нээлттэй явуулахыг уриалж байна.

Седрик Алвиани,
Ази, Номхон Далайн асуудал хариуцсан Товчооны дарга

Н.Өнөрцэцэг нь Монголын төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын хэрэг, мөнгө угаасан үйлдлийг эрэн сурвалжилж, илчилснээрээ олонд танигдсан. RSF-т байгаа мэдээллээр, сэтгүүлч үүнийхээ төлөө нэр төр гутаасан гэх хэргээр 16 удаа шалгагдаж байв. Өнөрцэцэгт анх эрүүгийн хэрэг үүсгэхдээ олон нийтийн сүлжээнд шүүхийн үйл ажиллагааг шүүмжилсний төлөө “худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт буруутгасан ба улмаар түүнийг хүнд гэмт хэргээр ялласан. Сэтгүүлчийг 2023 оны арванхоёрдугаар сард баривчлан саатуулж, хоёр сар гаруй хугацаанд цагдан хорьсоны дараа суллаж, хорих анги руу явуулах хүртэл гэрийн хорионд байлгасан.

Монгол Улсын Засгийн газар ардчиллын үнэт зүйлсийг сахих үүрэг амлалт өгсөн боловч тус улсад хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал доройтсоор байна. 2024 оны тавдугаар сард сэтгүүлч Аюурзанын Баярмааг баривчлан саатуулж, улмаар Шадар сайд асан, одоогийн УИХ-ын гишүүний хууль бус шинжтэй үйлдлийг илчилсэнтэй холбогдуулан яллагдагчаар татсан.

Монгол Улс 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 109-д эрэмбэлэгдсэн бөгөөд 2020 оноос хойш 36 байраар эрчимтэй ухарсан үзүүлэлттэй байна. Сэтгүүлчдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх нь түгээмэл үзэгдэл болж, хэвлэл мэдээллийн төвлөрөл өрнөж, улс төрийн эрх мэдэлтнүүдийн дарамт шахалт, авлига хээл хахууль нэмэгдэж буй нь тус улсын хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг “хүнд” гэсэн ангилалд тооцогдоход хүргэж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
COP17-ЫН САНХҮҮЖИЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ NATURE SUMMIT 2025-Ы… 1 цагийн өмнө
ТРАМП: АНУ-ЫН ЭНХИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ОРОС, УКРАИНЫ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА… 1 цагийн өмнө
ТЭТГЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ СУДЛАН САНАЛ ДҮГНЭЛТ ГАРГАХ АЖЛЫН ХЭСГИ… 2 цагийн өмнө
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛСААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 4 цагийн өмнө
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 17 цагийн өмнө
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 19 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 19 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 21 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 23 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 23 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? 2025/12/06
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… 2025/12/06
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … 2025/12/05
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… 2025/12/05
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
SENZU: БИ ГЭНЭТ ГАРААД ЯВАНГУУТ БАГ МУУДНА ГЭЖ БАЙХГҮЙ 2025/11/25