Авлигатай тэмцэх газар 2024 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 63 өргөдөл, гомдлыг хүлээн авсан байна.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 60.3 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 174 дуудлага хүлээн авчээ.
Тус албанаас “Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ”, “Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа”, “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”, “Хүүхдийн шударга байдлын судалгаа”, “Төрийн байгууллагын 2020-2023 онд зарласан худалдан авах ажиллагаа”-ны ажлыг тус тус гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна