Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал хоёр хоногийн дараа 11 дүгээр сарын 7-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно.
Тэрбээр өчигдрөөс /2024.11.04/ эхлэн өлсгөлөн зарласан талаар өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн. Н.Өнөрцэцэг “Маш нууц гэх тамганы ард хэлмэгдүүлэхийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Надад иргэд олон нийт та бүхнээс нууж үйлдсэн гэмт хэрэг байхгүй тул Н.Өнөрцэцэг миний бие ямар хэрэг хийснээ олон нийтэд ил мэдээлмээр байна. Хаалттай хаалганы цаана хоёр өдөр шүүлгэж, ял тулгаж болдгийг яс махаараа мэдэрч байна. Дахиад хаалттай хаалганы цаана шүүлгэхээс айж байна. Тиймээс хаалттай шүүхийг эсэргүүцэж өнөөдөр хорихын умгар өрөөндөө өлсгөлөн зарлаж байна” гэсэн юм.
Харин Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсэж буйгаа илэрхийлэн өнөөдөр /2024.11.05/ 11 цагт Хэлмэгдэгсдийн хөшөөөний урд суулт зарлаж эхлэхээр болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна