ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААР 16 ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАВ


Хууль зүйн байнгын хорооны харьяа Хүний эрхийн дэд хороо өчигдөр (2024.10.29) хуралдаж, 2024-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэн баталжээ.


Дэд хорооны дарга С.Эрдэнэболд Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагааны талаар судалж, үе үеийн дарга нартай уулзаж, архивын баримтуудтай танилцаж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдтэй болон зарим байгууллагын удирдлагуудтай уулзалт хийсний үндсэн дээр төлөвлөгөөний төслийг боловсруулсан гэлээ. 

Төлөвлөгөөний төсөлд 

  • Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн үйл ажиллагаатай танилцах, хүний эрх, эрх чөлөөг хангаж ажиллаж байгаа эсэх талаар санал, дүгнэлт гаргах; 
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн тус бүрийн үйл ажиллагаатай танилцах, санал дүгнэлт боловсруулах; 
  • Улсын Их Хурал, түүний Тамгын газрын бодлого, үйл ажиллагаа хүний эрхэд хэрхэн суурилсан талаар, аливаа шийдвэр гаргахдаа хүний эрхэд нөлөөлөх байдлыг хэрхэн хангаж байгаа талаар судалгаа, шинжилгээ хийж санал, дүгнэлт боловсруулах; 
  • Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хяналт, шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт боловсруулах; 
  • Хилс хэрэгт хэлмэгдэж, улмаар шүүхээр цагаатгагдсан иргэдийн талаарх судалгаа гаргаж, уулзах, холбогдох санал дүгнэлт боловсруулах; 
  • Гадаадад амьдарч буй монгол иргэдийн хүний эрхийн нөхцөл байдлын талаарх санал, дүгнэлт боловсруулах зэрэг 16 зорилтын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгажээ. 


Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Номинчимэг, Д.Цогтбаатар нар асуулт асууж, санал хэлэв. Иргэний хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт болон цахим орчин дахь хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой асуудалд анхаарах шаардлагын талаар Б.Бат-Эрдэнэ гишүүн дэлгэрэнгүй тайлбар хэлж, төлөвлөгөөнд тусгах санал хэлсэн юм. Нэн тэргүүнд дэд хорооны эрхлэх асуудлынхаа хүрээнд Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх 18 үндсэн эрх, эрх чөлөөний нөхцөл байдлыг судалж, тулгамдаж байгааг нь тодорхойлох талаар О.Номинчимэг гишүүн хэлэв. Мөн тэрбээр төлөвлөгөөтэй холбоотой санал хэлэхийн зэрэгцээ Монгол Улсын Их Хурал нь Олон Улсын Парламентын Холбооноос (ОУПХ) боловсруулсан аргачлалын дагуу хүний эрх болон жендэрийн асуудлаар хоёр төрлийн үнэлгээ хийсэн талаар дурдаад, олон улсын байгууллагуудаас Монгол Улсад хүний эрхийг хангах чиглэлээр өгсөн зөвлөмжүүдийг нэгтгэн хууль тогтоогчид, бодлого боловсруулагчдад мэдээлэл өгдөг механизм бий болгох зэрэг санал гаргасан юм.

Дэд хорооны зүгээс Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө, түүнд тусгагдсан “хүн төвтэй” үйл ажиллагаагааны зарчимд төлөвлөгөөгөө нийцүүлэхээр ажилласан хэмээн С.Эрдэнэболд дарга тайлбарлаж, бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөв. Энэ ташрамд Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нь ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны гишүүнээр сонгогдсон гэдгийг тэрбээр тэмдэглээд, тус хороонд ажиллах Монгол Улсын анхны парламентч болсныг онцлон баяр хүргэв.

Төлөвлөгөө дэх Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн тус бүрийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ тус Комисс нь хараат бус, бие даасан үндэсний байгууллага гэдгийг онцгой анхаарах ёстойг Д.Цогтбаатар гишүүн хэлсэн. Мөн орчин цагт иргэнийг хилс хэрэгт хэлмэгдүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцдог хуулийн төсөл боловсруулах шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж, санал гаргасны дараа Хүний эрхийн дэд хорооны 2024-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 0-2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА 12 минутын өмнө
АХМАД АЛЬ-ФЕРГАНИЙН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, … 13 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧЭЭР Б.АМАРТҮВШИ… 17 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ИРЭХ САРЫН 1-НЭЭС 435 МЯНГА ГАРУЙ АХМАДЫН ТЭТГЭВЭР 100-30… 21 цагийн өмнө
ХОРИН ДОЛООН БААВГАЙГ АЮУЛГҮЙ БОЛГОЖЭЭ Өчигдөр
СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ Өчигдөр
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 3-5 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МИАТ ПУКЕТ РҮҮ 12 ДУГААР САРЫН 3-НААС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ Өчигдөр
Ө.ШИЖИР: ИРГЭД НОГДОЛ АШГАА ХУВЬДАА ДАНСАНДАА АВНА ГЭВЭЛ ТЭРИЙГ НЬ ХАН… Өчигдөр
БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧНИЙ ХОМСДОЛЫГ ТОГТОЛЦООНЫ ТҮВШНИЙ ШИНЭЧЛЭЛЭЭР ШИЙД… Өчигдөр
ШҮҮХ АНАГААХ УХААНЫ ШИНЖИЛГЭЭ ЛАБОРАТОРИЙН ИЖ БҮРЭН ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН… Өчигдөр
МОНГОЛБАНКНЫ САНХҮҮГИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЖ, ИНФЛЯЦТАЙ ТЭМЦЭХ … Өчигдөр
ЗОГСООЛ КИНО УРАН БҮТЭЭЛ ПУСАНЫ КИНО НААДМЫН НЭР ХҮНДТЭЙ ШАГНАЛУУДЫН Э… Өчигдөр
ЕВРОПЫН ЗӨВЛӨЛИЙН ВЕНЕЦИЙН КОМИССЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МАРТА КАРТАБИАГ ХҮЛЭЭН… 2026/10/15
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛЫГ З… 2026/10/15
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР НОЙТОН ЦАС, ЦАС ОРЖ, ШУУРЧ, ЭРС ХҮЙТЭРНЭ 2026/10/15
Ш.БАТБАЯР: ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХУУЛЬД НЭМЭЛТ, … 2026/10/14
МОНГОЛ ТЭМЭЭНИЙ БОЛОН МОРИН ХУУРЫН ӨДӨРТЭЙ БОЛОХ ЗОХИЦУУЛАЛТ ХУУЛЬД ОР… 2026/10/14
ГАДААДЫН БАНК МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГ… 2026/10/14
ОРОН СУУЦНЫ МЭДЭЭЛЛИЙГ QR КОДООР БҮРТГЭЛЖҮҮЛЖ, ИРГЭДИЙГ ЗАЛИЛАНГААС УР… 2026/10/14
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 2026/10/07
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.05-10.11/ 2026/10/05
НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗӨРЧСӨН АСУУДЛААР ГАРГАСАН ӨРГӨДЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026/10/07
БАЯН-ӨЛГИЙ, ДОРНОГОВЬ, СҮХБААТАРЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, НОЙТОН ЦАС, ЦА… 2026/10/03
С.БЯМБАЦОГТ: УТААГ БУУРУУЛАХ БИШ, УТААНААС БҮРЭН САЛАХ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫ… 2026/10/08
ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛ… 2026/10/03
ТАРХИЙГ ГЭРЛЭЭР УДИРДАХ НЭЭЛТ АНАГААХ УХААН, ФИЗИОЛОГИЙН САЛБАРЫН НОБЕ… 2026/10/06
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 2026/10/09
ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД, СЭЛЭНГИЙН ЗАРИМ НУТГААР ХУР ТУНАД… 2026/10/08
ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАГЧИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН СИСТЕМИЙГ ТУРШИН НЭВТРҮҮ… 2026/10/03
СУУРЬШЛЫН БҮСЭД БААВГАЙ ОРЖ ИРСЭН МЭДЭЭЛЭЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 754 БҮРТГЭГД… 2026/10/08