Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндэд халдсан зарим этгээдийг худал мэдээлэл тараасан, салбарын нэр төр гутаасан гэдэг үндэслэлээр хуулийн байгууллагад гомдол гарган шалгуулж байна. Тухайлбал, Арабууд сэтгүүлч нарт 5-10к доллар тараасан гэсэн мэдээлэл тараасан этгээдийн эсрэг гомдол гарган салбараас уучлал гуйхыг хүсжээ.
Мөн УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарыг сэтгүүлчийг худалдагдсан, захиалгат гэж хэлсэн үгнийхээ төлөө тухайн сэтгүүлчээс уучлал гуйхыг шаардсан байна. Түүнчлэн хуулийн байгууллагаар шалгуулна гэдгийг мэдэгджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна