З.БАЯНСЭЛЭНГИЙН ХЭРГИЙГ ДЭЭД ШҮҮХ ХЭЛЭЛЦЭНЭ


Төрийн өндөр албан тушаалтнуудын шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэлгүй он удсан хэргийн тоонд Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэрэг ордог.

Улсын дээд шүүх өнөөдөр/2024.10.30/ Эрүүгийн хэргийн Танхимын нийт шүүгчийн хуралдаанаараа уг хэргийг хяналтын буюу  шүүгчтэй хуралдаанаар хэлэлцэх эсэхээ шийдэхээр товложээ.  

Улсын Их Хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, тус яамны Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Бурмаа, Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан М.Болортуяа нар бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 14 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан, Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалын бүртгэлийг зогсоосон байхад 2016 оны 7 дугаар сард давхардсан тоогоор 177 иргэн, үүнээс З.Баянсэлэнгэтэй шууд болон шууд бус хамааралтай тодорхой иргэдийн материалыг “Түрээсийн орон сууцны корпорац” төрийн өмчийн үйлдвэрийн газарт хүргүүлэх чиглэл өгсөн хэрэгт тэднийг анх холбон шалгаж эхэлсэн байдаг.

2020 оны сүүлээр прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлсэн ч прокурор руу буцах, дээд шатны шүүхээс доод шатны шүүх рүү буцсаар эцэслэн шийдвэрлэгдээгүй өнөөдрийг хүрсэн юм.

Хамгийн сүүлд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны зургадугаар сарын 4-нд З.Баянсэлэнгэ, Ж.Бурмаа, М.Болортуяа нарыг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, З.Баянсэлэнгэд 19 сая 200 мянга, Ж.Бурмаа, М.Болортуяа нарт тус бүр 9 сая 792 мянган төгрөгөөр торгох, мөн тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жил хасах ял оногдуулсан. Түүнчлэн “Бэрэн групп” ХХК-аас 935.179.036,80 төгрөгийг гаргуулж, хохирогч Монгол Улсын Сангийн яамд олгож шийдвэрлэсэн юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх З.Баянсэлэнгэ, Ж.Бурмаа, тэдний өмгөөлөгчдийг гомдлын дагуу хэргийг энэ оны наймдугаар сарын 21-нд хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. 

Хэрвээ Дээд шүүхийн Эрүүгийн танхим уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзвэл З.Баянсэлэнгийг 19 сая 200 мянган төгрөгөөр торгох, Ж.Бурмаа, М.Болортуяа нарыг тус бүр 9 сая 792 мянган төгрөгөөр торгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдэнэ. 

Харин хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн танхимын хуралдаанаас шийдвэрлэсэн тохиолдолд уг шийдвэрт өөрчлөлт орох магадлалтай юм. 

Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар дээрхээс ч гадна хэд хэдэн авлига, албан тушаалын хэргийг 5 шүүгчтэй буюу хяналтын хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийднэ.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 4 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 5 цагийн өмнө
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 5 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 20-22 ХЭМ ДУЛААН 6 цагийн өмнө
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 23 цагийн өмнө
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … Өчигдөр
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ Өчигдөр
СЕЛЕНА ГОМЕЗ НЭГ Л ӨДӨР ЭЭЖ БОЛНО ГЭДЭГТЭЭ ИТГЭЛТЭЙ БАЙНА 2026/09/08
АНУ-Д ЗОРЧИХ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/09/08
ҮАГ: ЦАЛИН НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ИНФЛЯЦЫН ДАРАМТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЭРСДЭЛТЭЙ 2026/09/08
УЛААНБААТАРТ 17-19 ХЭМ ДУЛААН 2026/09/08
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
СҮХБААТАРЫН ТАЛБАЙГААР ДАЙРАН ӨНГӨРДӨГ АВТОБУСНЫ ЗАРИМ ЧИГЛЭЛД ТҮР ХУГ… 2026/09/07
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/08/29
БАГА АНГИЙНХНЫГ ТООНД ДУРЛУУЛАХ ДҮРС ХУВААХ, ЭВЛҮҮЛЭХ НОМ 2026/08/30
МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА 2026/09/03
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХОНИНЫХНЫ ХУВЬД ОНОВЧТОЙ БҮТЦЭЭР ДАМЖИ… 2026/09/01
А.БАДАМ: БҮХ НИЙТИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛ БАЙНА 2026/08/27
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ ХУВЬД САНХҮҮГИЙН ТОГТВОРТО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД АМЖИЛТАД ХҮРЭХ Ү… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД ЗОРИЛГОО ТОДОРХОЙ БО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД УРТ ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД БОДИТООР АШИГ ОЛО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХНИЙ ХУВЬД ИРЭЭДҮЙН ТОМ АЛХМЫН … 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД АЖИЛ ХЭРЭГТ ТААТАЙ… 2026/09/01
МОНГОЛБАНКНЫ ДЭРГЭДЭХ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХА… 2026/09/03