С.ЭНХБААТАР, М.АЛТАН-ОЧИР НАРЫГ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧЭЭР БҮРТГЭВ


Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 77 дугаар зүйлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан байдаг.

Хууль зүйн байнгын хороо 2024 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хуралдаж Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийг 2024 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд бүртгэхээр тогтсон бөгөөд нэр дэвшигчээр С.Энхбаатар, М.Алтан-Очир нар материалаа ирүүлсэн байна.

Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ахалж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын дарга Ж.Мөнхболд, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн Ажлын албаны дэд дарга О.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн Хүний эрх, эрх зүйн бодлогын зөвлөх Х.Номингэрэл, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Батцэцэг, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондов, Монголын хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбат, Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн З.Сүхбаатар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, Отгонтэнгэр их сургуулийн ахлах багш С.Эрдэнэболор нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.

Ажлын хэсэг өнөөдөр /2024.10.25/ хуралдаж, нэр дэвших хүсэлт, материалаа ирүүлсэн С.Энхбаатар, М.Алтан-Очир нарыг нэр дэвшигчээр бүртгэсэн бөгөөд гишүүд хууль болон журамд заасан үүрэг, хориглолтыг биелүүлэх талаар баталгааг гаргаж Хууль зүйн байнгын хороонд хүлээлгэн өглөө. 

Мөн илтгэгч гишүүдийг томилсон бөгөөд илтгэгч гишүүн нь нэр дэвшигчийн баримт бичиг, олон нийтээс ирүүлсэн саналыг судлах, нэр дэвшигчтэй болон бусад этгээдтэй ярилцлага хийх зэргээр мэдээллийг бүрдүүлж, тухайн нэр дэвшигч Ерөнхий зөвлөлийн гишүүнд тавих шаардлагыг хангаж байгаа эсэх талаар дэлгэрэнгүй тайлан бичиж, ажлын хэсэгт танилцуулах үүрэг хүлээж байна.

Нэр дэвшигчийн материалтай дараах холбоосоор орж танилцах боломжтой.

1.М.Алтан-Очир

2.С.Энхбаатар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАРБОЗАВР БАТААР БОЛОН 28 БАГЦ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭРГҮҮ… 3 цагийн өмнө
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ХЯТАДЫН АРДЫН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХАМТЫН АЖ… 5 цагийн өмнө
БНСУ-Д АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ОЛГОХОД… 6 цагийн өмнө
504000 АХМАДЫН ТЭТГЭВЭР ДУНДЖААР 215 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ 9 цагийн өмнө
Т.МӨНХ-ЭРДЭНЭ: ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙГ УЛС ТӨРИЙН НӨЛӨӨГҮЙГЭЭР ТОМИЛЖ АЖИЛЛУУ… 11 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ УУЛЗАВ 16 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН 16 цагийн өмнө
ОЛОН ЖИЛ ТӨЛСӨН НЬ ӨНДӨР ТЭТГЭВЭР АВДАГ ШУДАРГА ТОГТОЛЦОО РУУ ШИЛЖИХ Х… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ХИЙХ ТУЛ 14 ХОНОГ АЛХАХГҮЙ БАЙХЫГ З… Өчигдөр
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН Өчигдөр
Н.УЧРАЛ: ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДСАН НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЧӨЛ… 2026/06/09
C.БЯМБАЦОГТ: ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДАЖ, АСУУДАЛД ҮЗЭМЖЭЭР ХАНД… 2026/06/09
ТӨК-ИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ЗУРГИЙГ НИЙТЛЭЛД АШИГЛАСАН РЕДАКЦИЙГ 20 САЯАР … 2026/06/09
САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛН… 2026/06/09
УЛААНБААТАРТ 19-21 ХЭМ ДУЛААН 2026/06/09
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
БАЯН-ӨЛГИЙН АЛТАЙ, ХОВДЫН БУЛГАН СУМАНД ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ШИНЭ ХЭВШИЛ ОНОШ… 2026/06/08
ОНЦГОЙНХОН 12 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, УТААЖИЛТЫН БҮСЭЭС 167 … 2026/06/08
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 17-19 ХЭМ ДУЛААН 2026/06/08
Их Уншсан
ЦЭНДИЙН ЦОГТЫГ ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ТОМИЛУУЛАХ САНАЛЫГ ЕРӨНХИ… 2026/06/03
УУРХАЙН ЦООНОГТ УНАСАН ГУРВАН НАСТАЙ ОХИНЫ ЦОГЦСЫГ ГАРГАН, ЦАГДААГИЙН … 2026/05/30
ӨНӨӨДӨР БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР 2026/05/31
МИАТ: УЛААНБААТАР-ТОКИО-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД 3-НЫ ӨДӨР ХИЙХ НИСЛЭГИЙГ 4… 2026/06/02
ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙГ СОНГОХ АСУУДЛЫГ ХЭЛЭ… 2026/06/03
ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ… 2026/06/04
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 11-13 ХЭМ ДУЛААН БАЙНА 2026/06/01
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 21-23 ХЭМ ДУЛААН 2026/05/30
МАНАЙ ХҮН АМЫН 1.3 САЯ БУЮУ ГУРВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ХҮҮХЭД БАЙНА 2026/06/01
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ДУЛААН 2026/06/05
МАТЕМАТИКИЙН AI-KHWARIZMI ОЛИМПИАДААС 1 АЛТ, 2 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ Х… 2026/06/07
ОРОН СУУЦНЫ БАНК БАЙГУУЛЖ, ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ТӨРӨЛЖҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТ Б… 2026/06/03
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/06/06
ОРОН СУУЦНЫ ЗАХИАЛГАТАЙ ХОЛБООТОЙ ЗАЛИЛАНГ ТАСЛАН ЗОГСООХ ХУУЛИЙН ТӨСӨ… 2026/05/29
УЛСЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ОНЦГОЙ АНХААРНА 2026/05/30