Н.БАЯРТСАЙХАНЫ ХЭРЭГ ДУУЛИАНТАЙ ЭХЭЛЖ, МӨН Л ЗАМХРАХ УУ?


УИХ-ын гишүүнээр гурван ч удаа сонгогдож, Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайдыг албыг хашиж байсан Н.Баяртсайханыг Авилгатай тэмцэх газар өчигдөр орой /2024.10.24/ хойшлуулшгүйгээр баривчилсан нь олны анхаарлыг татаад байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд эрх, мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт шалгаж байгаа гэх мэдээлэл байна.

Н.Баяртсайхан 2016-2019 онд Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Монгол Улс саарал жагсаалтад орсон болон бусад зүйлд түүнийг буруутган 2019 онд албан тушаалаас нь чөлөөлж байсан юм. Гэвч Н.Баяртсайхан Монголбанкийг тэргүүлж байхдаа харин ч нөхцөл байдлыг сайжруулсан гэж үзэж буйгаа илэрхийлж, УИХ-ын даргад нээлттэй захидал бичиж байсан билээ. Мөн энэ үеэрээ Н.Баяртсайхан арилжааны банкуудын асуудал саарал жагсаалтад нөлөөлөөгүй.  Асар дуулиантайгаар хэргүүдийг шалгаж эхэлдэг атлаа шүүх дээр хэрэг нь шийдэгддэггүй. Энэ байдал саарал жагсаалтад ороход нөлөө үзүүлсэн гэх мэтээр ярьж байсан юм.

Н.Баяртсайханд ч мөн л 2021 онд дуулиантайгаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч тэр нь өдийг хүртэл шийдэгдээгүй, хилээр гараад явчихсан гэсэн мэдээлэл байдаг. Тухайн үед Н.Баяртсайханыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар нийтийн албн тушаалтан эрх, мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзсэн бөгөөд түүнийг шалгасан хэрэг нь “Капитал” банкинд тавих хяналтаа сулруулснаас тус банк Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын санд 240 тэрбумын хохирол учруулсан гэх хэрэг байсан юм.

Н.Баяртсайханыг саатуулсан гэх явдал өөрийнх нь хэлснээр асар дуулиантай эхэлж, хэрэг нь шийдэгдэхгүй үлдэх үү үгүй юу гэдгийг харах л үлдлээ.

Дашрамд авлигын эсрэг тэмцэж байна гэж байнга ярьж, хуулиа чангалж байгаа ч нийгэмд тэгш бус байдлыг үүсгэж буй асар хор хөнөөлтэй авлигын хэрэгт холбогдсон өндөр албан тушаалтнуудын хэрэг хууль, шүүхийн байгууллагын шатнаас буцаж, ял нь хөнгөрч байдаг нь эдгээр байгууллагад итгэх олон нийтийн итгэл алдагдах гол шалтгаан болсоор байдаг. Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон манай төрийн өндөр албан тушаалтнууд хамгийн ихдээ 4-5 жил хорих ял л эдэлсэн байдаг бөгөөд ихэнхийнх нь хэрэг хэрхсэн нь мэдэгдэхгүй замхарсан байдаг юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НЯТЖАВЫН ДАВААЖАВД МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛ ХҮРТЭЭВ 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ОРОЙДОО БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 16-18 ХЭМ ДУЛААН 19 цагийн өмнө
ЯПОН УЛС РУУ БОГИНО ХУГАЦААГААР ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ Х… Өчигдөр
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРЖ, ИХЭНХ НУТГААР СЭР… Өчигдөр
МОНГОЛБАНКНЫ ДЭРГЭДЭХ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХА… 2026/09/03
УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЕСДҮГЭЭР САРЫН 7-НЫ 10 ЦАГТ ЭХЭЛНЭ 2026/09/03
УЛААНБААТАР ХОТ, 21 АЙМГИЙН ТӨВИЙН АГААРЫН ЧАНАРЫГ АВТОМАТААР ХЯНАХ ТО… 2026/09/03
МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ГЭМТ ХЭРЭГ БУУРАХАД ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛДӨГ ЗҮЙЛСИЙН НЭГ Н… 2026/09/03
ТУРААДАГ ГЭХ МОНЖУРА ТАРИАГ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ХУУЛЬ БУСААР УЛСЫН ХИЛ НЭВТР… 2026/09/03
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ОЛГОСОН ДЭМЖЛЭГ, УРАМШУУЛЛЫН ТАЛААРХ МЭДЭ… 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛНЭ 2026/09/03
УЛААНБААТАРТ 29-31 ХЭМ ДУЛААН 2026/09/03
СОЛОНГОС ХӨТЛӨГЧИД ДЭЛХИЙН ХАМГИЙН ХУРДАН ӨВӨӨ Ц.РАДНААГИЙН АРЬСНЫ САЙ… 2026/09/02
ЭХ БААВГАЙ, ГУРВАН БАМБАРУУШИЙГ ХҮН, МАЛЫН СУУРЬШЛЫН БҮСЭЭС ХОЛДУУЛЖ, … 2026/09/02
ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮЧИН ЧАДЛЫГ САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙН ГЭРЭ… 2026/09/02
ТӨРӨЛХИЙН ЗҮРХНИЙ ГАЖИГ, УРУУЛ, ТАГНАЙН СЭТЭРХИЙ, НҮҮРНИЙ ГАЖ ХӨГЖИЛТЭ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… 2026/09/02
ЗЭЭЛДЭГЧИЙН БАТАЛГААЖУУЛАЛТЫГ НЭГДСЭН БАЙДЛААР ЗАЙЛШГҮЙ ХИЙДЭГ БАЙХ ЗО… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛ… 2026/09/02
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/08/29
БАГА АНГИЙНХНЫГ ТООНД ДУРЛУУЛАХ ДҮРС ХУВААХ, ЭВЛҮҮЛЭХ НОМ 2026/08/30
МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА 2026/09/03
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХОНИНЫХНЫ ХУВЬД ОНОВЧТОЙ БҮТЦЭЭР ДАМЖИ… 2026/09/01
А.БАДАМ: БҮХ НИЙТИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛ БАЙНА 2026/08/27
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ ХУВЬД САНХҮҮГИЙН ТОГТВОРТО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… 2026/09/02
ШҮҮХЭЭР ОВОГЛОСОН ХҮН 2026/08/24
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД АМЖИЛТАД ХҮРЭХ Ү… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД ЗОРИЛГОО ТОДОРХОЙ БО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД УРТ ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД БОДИТООР АШИГ ОЛО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХНИЙ ХУВЬД ИРЭЭДҮЙН ТОМ АЛХМЫН … 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД АЖИЛ ХЭРЭГТ ТААТАЙ… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛ… 2026/09/02