УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2024.10.22/ “Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох тухай” асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдыг тус дэд хорооны даргад нэр дэвшүүлж буйг Байнгын хорооны дарга танилцууллаа. Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар асуулт асууж, Хүний эрхийн дэд хорооны даргад нэр дэвшиж буй С.Эрдэнэболд гишүүн хариулт өгсөн юм.
Мөн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара, Х.Тэмүүжин, Дам.Цогтбаатар нар байр суурь илэрхийлж үг хэлэв.
Санал хураалт явуулахад тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 86.7 хувь нь Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдыг Хүний эрхийн дэд хорооны даргаар сонгохыг дэмжиж, байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. .
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна