Цахим орчинд өчигдөр /2025.09.25/ нийтлэгдсэн "Lexus 600" машин жолоодож явсан эмэгтэй бусдын биед халдаж буй бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулжээ.
Дээрх зөрчил нь Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны төвийн дунд зам дээр үйлдэгдсэн байна.
Уг зөрчлийг гаргасан тээврийн хэрэгслийн жолооч 42 настай, эмэгтэй О-г 21 настай Б-д халдсан үйлдэлд нь Зөрчлийн тухай хуульд заасны дагуу “Хүний биед гэмтэл учруулахгүйгээр халдаж зодсон” гэх үндэслэлээр 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгож шийтгэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна