Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ. Үүнд:
- Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тушаалтан “М” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх,
- Хилийн цэргийн ...р ангийн албан тушаалтан “Б” нь үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэх, Говь-Алтай аймгийн Чандмань сумын удирдах албан тушаалтан “Б” нь төсвийн хөрөнгийг завшсан гэх,
- ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны албан тушаалтан “Б” нь бусдад давуу байдал бий болгосон гэх,
- “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч “Б” нь бусдад давуу байдал олгосон гэх,
- Хотын стандарт хяналтын газрын Барилга, байгууламжийн ашиглалт, бүртгэлийн хэлтсийн удирдах албан тушаалтан “Т” нь бусдаас хахууль авсан гэх,
- Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хяналтын улсын байцаагч “А”, “Ө”, “Б”, “Н” нар нь бусдаас хахууль авч бусдад давуу байдал бий болгосон гэх,
- Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын албан тушаалтан “Б” нар нь төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан, мөн бусдад давуу байдал бий болгосон гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна