ЗУРГАДУГААР САРД ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ГЭНЭТИЙН УС ИХТЭЙ ААДАР БОРОО ОРНО


Ирэх зургадугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх төлөвтэй байгаа боловч төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас ахиу орох төлөвтэй байгаатай холбоотой гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал өндөр байх магадлалтай тул дээрх бүс нутагт үер усны аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь авч ашиглахыг зөвлөж байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас 1-3°С-аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн зарим үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас 1-3°С-аар сэрүүн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байх төлөвтэй байна.Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна, хур тунадас Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх үе, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Өмнөговийн нутаг, Дорноговийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхээр олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн зарим үеүдэд бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗӨВШИЛЦӨХ ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛЛАА 5 цагийн өмнө
ЖЕНСЕН ХУАН NIVIDA-Д ЭРГЭН ИРСНЭЭР ТРАМП ТУС КОМПАНИЙН ХУВЬЦААНААС 15 … 6 цагийн өмнө
ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН Т… 7 цагийн өмнө
МИАТ ТӨХК BOEING КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ ТУХАЙ САНАМ… 9 цагийн өмнө
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛД БҮРТГЭЛТЭЙ АВТО ЗОГСООЛООС НЭГИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ Х… 13 цагийн өмнө
ИХЭНХ НУТГААР ЦАС ОРОХГҮЙ, ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА 15 цагийн өмнө
ФАКТОРИНГИЙН ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ Өчигдөр
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.23-11.29/ Өчигдөр
ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ БОЛОН ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУ… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 8-10 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/22
МОНГОЛ БОЛОН АНУ-ЫН АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮ… 2026/11/21
ХИЙМЭЛ ОЮУНЫ САЛБАРЫН ХУВЬЦААНЫ УНАЛТ ANTHROPIC-ИЙН АРИЛЖААНД СӨРГӨӨР … 2026/11/21
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА 2026/11/21
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ УИ… 2026/11/20
У.СҮРЭНЖАВ ДЭЛХИЙН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/11/20
ЦАХИМ ОРЧИНД ЗАЙНААС НОТАРИАТЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЗОХИЦУУЛТ ТУСГАСАН ХУУЛ… 2026/11/20
МОНГОЛ УЛСЫН ГУРВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ХҮҮХЭД 2026/11/20
ANTHROPIC КОМПАНИЙН ХУВЬЦАА АНУ-ЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД АРИЛЖААЛАГДСАН ЭХН… 2026/11/20
С.БЯМБАЦОГТ: ПАРЛАМЕНТАД СУУДАЛТАЙ НАМУУДЫН ДАРГА НАРЫГ ОРОЛЦУУЛАН ОЙЛ… 2026/11/20
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/20
Их Уншсан
Д.НАЦАГДОРЖ: ХАРАНХУЙ ХАД 2026/11/17
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮ… 2026/11/13
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… 2026/11/12
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВЬ, ЗАХИРГАА, ТУСГАЙ АЛБ… 2026/11/13
ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГАД НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ЦАХИМ СИСТЕМ… 2026/11/13
УНГАРТ ОЙД БУЛЖ НУУСАН 19.5 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХУРААН АВЧЭЭ 2026/11/15
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ УИ… 2026/11/20
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ 2026/11/11
ХИЙМЭЛ ОЮУНЫ САЛБАРЫН ХУВЬЦААНЫ УНАЛТ ANTHROPIC-ИЙН АРИЛЖААНД СӨРГӨӨР … 2026/11/21
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… 2026/11/12
У.СҮРЭНЖАВ ДЭЛХИЙН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/11/20
МОНГОЛ БОЛОН АНУ-ЫН АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮ… 2026/11/21
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА 2026/11/21
ЖЕЙМС БОНДЫН ДҮРД РОБЕРТ ПАТТИНСОН ТОГЛОЖ, 007-Г БҮТЭЭСЭН ДОЛОО ДАХЬ Ж… 2026/11/17
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.16-11.22/ 2026/11/16