“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн эхэллээ.
Тус тэмцээнд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийн тамирчид оролцдог бөгөөд энэ жил 34 орны 20451 хүн оролцохоор бүртгүүлжээ.
Марафон зохион байгуулахтай холбоотойгоор өнөөдрийг автомашингүй өдөр болгож, зам хаан, нийтийн тээврийн 37 чиглэлийн зорчих хөдөлгөөнд өөрчлөлт оруулж, зарим зах, худалдааны төвүүд амарч байгаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна