Эверестийн оргил 8848 м д.т.д өндөрт хүчилтөрөгч, шерпа нарын тусламжгүй авиралтаа хийхээр зорьсон уулчин Ц.Өсөхжаргал, уулчин Л.Пүрэвсүрэн нар маань зорьсон зорилгодоо хүрч Дэлхийн дээвэрт гарч чаджээ.
Тэдний эрэлхэг зориг, хүсэл мөрөөдөл ийнхүү биеллээ олсонд та хоёроороо маш их бахархаж байна гэж Mongolian National Climbing Federation MNCF - Уулчдын Үндэсний Холбооны цахим хуудаст мэдээлж, баримт болох зургийг оруулсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна