Өнөө өглөө /2024.05.17/ Эверест уулын өмнөд оргилын ойролцоо аврагчид Монголын авирагч, 53 настай Ц.Өсөхжаргалын цогцсыг олсон гэж экспедицийн зохион байгуулагчид мэдээлжээ. 8,550 метр орчмоос Ц.Өсөхжаргалын цогцос олдсон бөгөөд тэрээр олсноос унаж, оргилоос хэдхэн метрийн доор гацсан бололтой гэж "Everest Today" мэдээлэлдээ дурдсан байна.
Харин уулчин Л.Пүрэвсүрэнгийн хувь заяа одоогоор тодорхойгүй, сураггүй алга болсон байдалтай байна гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна