Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Энхтайваны гүүрний урд талд автомашин шатсан хэрэг өнөөдөр /2024.05.05/ 10 цагийн үед гарчээ.
Зайсангаас Энхтайваны гүүр чиглэлд зорчиж явсан иргэн Н-ын эзэмшлийн “Таранзэт" автомашин шатаж байна гэсэн дуудлагаар Хан-Уул дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, унтраасан байна.
Иргэд автомашины бүрэн бүтэн байдлаа шалгаж хөдөлгөөнд оролцон, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэн замын хөдөлгөөний дүрмээ баримтлахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна