Бага насны хоёр хүүхэд 2024 оны тавдугаар сарын 3-ны 16 цагийн үeд сураггүй алга болсон талаарх дуудлага, мэдээлэл өчигдөр 18 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн 90 алба хаагч, 2 эрэлч нохдын хамт эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, хүүхдүүдийг 24 цагийн орчимд айлын муу усны нүхнээс олсон байна.
Алга болсон 3 болон 5 настай хүүхдүүдийг эсэн мэнд олж, аврах ажиллагааг амжилттай зохион байгуулж, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн эмч нараас анхан шатны тусламж авчээ.
Одоогоор дээрх 2 хүүхдийг “Түр хамгаалах байр”-нд хамгаалалтад авч, шалгалтыг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна