МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТ БОЛОВ


Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох Монгол хэл бичгийн шалгалт улсын хэмжээнд өнөөдөр буюу 4 дүгээр сарын 6-ны өдөр болов. Энэ удаагийн Монгол хэл бичгийн элсэлтийн шалгалтад 35680 хүүхэд оролцохоор бүртгүүлсэн байна. Тэдний 15783 нь эрэгтэй, 19897 нь эмэгтэй байна. 

Элсэлтийн шалгалтыг уншаад ойлгох, эх зохион бичих чадвар тус бүр 20 оноо, зөв бичих, монгол бичгээр унших чадвар тус бүр 5 оноо, нийт 50 оноогоор дүгнэж, түүнээ 800 хүртэл оноонд хувирган тооцно. Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо 400 байх бөгөөд эх хэлний шалгалтад тэнцэхгүй бол дараагийн бусад элсэлтийн шалгалтыг өгч болох хэдий ч дотоодын их дээд сургуульд элсэн суралцах боломжгүй. 

Манай хүүхдүүдийн монгол хэлний түвшин ямар байгаа вэ? Сүүлийн жилийн шалгалтын статистикийг харвал өнгөрсөн онд монгол хэл бичгийн эхний элсэлтийн шалгалтаар 30879 шалгуулагчаас 26017 нь тэнцэж, нийт оролцогчийн 15 хувь буюу 4862 нь шалгалтад тэнцээгүй.  Монгол хэл бичгийн ЭЕШ-д 2023 онд улсын хэмжээнд 36 хүүхэд 800 оноо авснаас Баянзүрх дүүрэгт 6, Хөвсгөл аймаг, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт тус бүр 4, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Төв аймаг, Сүхбаатар дүүрэгт тус бүр 2, Архангай, Баянхонгор, Ховд, Хэнтий, Өвөрхангай аймгууд болон Баянгол, Сонгинохайрхан, Налайх дүүрэгт тус бүр 1 суралцагч 800 оноотой шалгагдсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН 11 УУЛЗВАРТ БАРУУН ГАР ТИЙШ ЭРГЭХ ЗОХИЦУУЛАЛТЫГ … 7 цагийн өмнө
АХМАД ДАЙЧИН УНДРАХЫН ДОРЖПАЛАМД МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛ ОЛГОВ 8 цагийн өмнө
Б.БАТБААТАР САЙД БОГДХАН УУЛАНД ҮНДЭСНИЙ ЖИШИГ ПАРК БАЙГУУЛАХЫГ ДЭМЖИН… 14 цагийн өмнө
ХӨВСГӨЛИЙН ЦАГААН-УУЛД ТАРВАГАН ТАХЛЫН ӨВЧЛӨЛ БҮРТГЭГДЖЭЭ 15 цагийн өмнө
ЦЕГ: ДОЛДУГААР АНГИЙН ХҮҮХДҮҮД 3 ОХИНЫГ ХУТГАЛСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ХУДАЛ 16 цагийн өмнө
АЙЛЧЛАЛТАЙ ХОЛБООТОЙГООР 4-9-НИЙ ӨДРҮҮДЭД ЗАРИМ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР… 18 цагийн өмнө
В.ПУТИН: ЗЕЛЕНСКИЙ УУЛЗАЛТАД БЭЛЭН БОЛ МОСКВАД ИРЭЭРЭЙ 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 19-21 ХЭМ ДУЛААН, ОРОЙДОО СЭРҮҮСНЭ 19 цагийн өмнө
А.БАЯР: ТЭГШ, СОНДГОЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ КАМЕРЫН ХЯНАЛТААР ИЛРҮҮЛЖ, 4-НӨӨС… Өчигдөр
ЭНХТАЙВАНЫ ГҮҮРНИЙ ЯВГАН ХҮНИЙ ЗОРЧИХ ХЭСГИЙН ЗАМЫГ ЗАСНА Өчигдөр
BARILGA EXPO-Д ХОРИОД УЛСЫН 60 КОМПАНИ, ДОТООДЫН 300 ААН ОРОЛЦОНО Өчигдөр
МОНГОЛ ЦЭРГҮҮД ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛД О… Өчигдөр
ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВИЙН ЭЛСЭЛТ ЕСДҮГЭЭР САРЫН 12-Н ХҮРТЭЛ ЯВАГДАН… Өчигдөр
ТӨРХУРАХЫН АМНААС ЦЭЦЭЭ ГҮНИЙ ОРГИЛ ХҮРТЭЛХ ЯВГАН АЯЛЛЫН ЗАМЫГ ЦЭВЭРЛЭ… Өчигдөр
МОНГОЛ, ЗӨВЛӨЛТИЙН АМЬ ҮРЭГДСЭН ДАЙЧДАД ЗОРИУЛСАН ДУРСГАЛЫН ХӨШӨӨНД ЦЭ… Өчигдөр
АНГЛИД 16-ААС ДООШ НАСНЫХАНД ЭНЕРГИЙН УНДАА ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОЖЭЭ Өчигдөр
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, МОНГОЛ-АЛТАЙН УУЛСААР НО… Өчигдөр
ТАТВАРЫН АЧААЛЛЫГ БУУРУУЛЖ, ТӨРИЙН ОРОЛЦООГ ХУМИНА 2025/09/02
ГЕГ: ЭЛЕКТРОН ТАМХИНД ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР НОГДУУЛДАГГҮЙ, ТУСГАЙ ЗӨВШӨӨ… 2025/09/02
ХИЙН ХООЛОЙГ МАНАЙ УЛСЫН НУТГААР ДАМЖУУЛАН БАРИХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭ… 2025/09/02