Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал ОХУ-ын Хабаровск хотын төв талбайд зохион байгуулагдаж, монгол цэргүүдийг Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч дэд хурандаа Сүхбаатарын Ариунболд командлан алхлаа.
Ёслолын жагсаалд оролцох алба хаагчдыг Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2025” хээрийн сургуулийн бүрэлдэхүүнээс сонгон шалгаруулсан бөгөөд 180 см-ээс дээш өндөртэй офицер, ахлагч нар оролцсон юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна