ТАРХИЙГ ГЭРЛЭЭР УДИРДАХ НЭЭЛТ АНАГААХ УХААН, ФИЗИОЛОГИЙН САЛБАРЫН НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТЭВ

Admin
Өчигдөр

2026 оны Анагаах ухаан, физиологийн салбарын Нобелийн шагналыг гэрлээр идэвхждэг ионы сувгууд болон оптогенетикийн талаарх нээлтүүдээрээ Ховард Хьюзийн Анагаах ухааны хүрээлэн болон Стэнфордын их сургуулийн Карл Дейссерот, Берлиний Хумбольдтын их сургуулийн Петер Хегеманн, Вюрцбургийн их сургуулийн Георг Нагель нар хүртлээ. 

Оптогенетик гэдэг нь тархин дахь мэдрэлийн эсүүд ой санамж, сэтгэл хөдлөл, зан үйлийг хэрхэн бүрдүүлж байгааг судлах боломж олгодог арга юм. 

Оптогенетикийн ачаар судлаачид тархины нарийн төвөгтэй мэдрэлийн сүлжээн дэх яг аль мэдрэлийн эсүүд тодорхой үйл ажиллагааг хянаж байдгийг илрүүлэх боломжтой болсон. Тухайлбал, өвдөлтийн мэдрэмж, нийгмийн зан үйл, цангах, хоол хүнс хэрэглэх, урамшууллын мэдрэмж болон анхаарал төвлөрөлтийг зохицуулдаг мэдрэлийн хэлхээнүүдийг тогтоожээ. Мөн хоногийн хэмнэлийг зохицуулахаас эхлээд дархлааны тогтолцоо идэвхжих үед халуурал үүсгэх хүртэл олон янзын үйл ажиллагааг хариуцдаг мэдрэлийн эсүүдийг илрүүлсэн байна.

Судлаачид оптогенетикийг эмчилгээний зориулалтаар ашиглах эхний алхмуудаа ч хийж эхэлжээ. Одоогоор үргэлжилж буй эмнэлзүйн туршилтуудаар нүдний торлог бүрхэвчийн савханцар болон лонхонцор эсүүдийг гэмтээдэг өвчний улмаас хараагүй болсон хүмүүст харааг сэргээхийг оролдож байна. Судлаачид хараагүй хүний нүдний торлог бүрхэвчинд channelrhodopsin уураг оруулахад тухайн хүн харааны чадварынхаа тодорхой хэсгийг эргүүлэн олж авчээ.

Гэрэл ялгаруулдаг тусгай нүдний шил ашигласнаар тухайн хүн ширээн дээр байгаа биетүүдийг ялган харж, барьж авах боломжтой болсон байна. Түүнчлэн оптогенетик нь “кохлеар” суулгацын үйл ажиллагааг сайжруулах боломжтой гэж үзэж байна. Одоогийн кохлеар суулгацууд сонсголын мэдрэлийг цахилгаан импульсээр өдөөдөг. Харин оптогенетикийг ашиглаж чадвал сонсголын мэдрэлийг илүү нарийн, сонгомол байдлаар идэвхжүүлэх боломж бүрдэх магадлалтай.

Энэхүү арга технологи өнөөдөр мэдрэл судлалын салбарыг эрс өөрчилж, ирээдүйд харааг сэргээх, өвдөлтийг арилгах, донтолт болон альцгеймерийн өвчин зэрэг эмгэгийг эмчлэхэд ашиглах боломжтой гэж үзэж байна.

Стэнфордын Инженерийн сургуулийн Фредерик Эммонс Терманы нэрэмжит декан Женнифер Видом “Карл Дейссеротод олгосон энэхүү Нобелийн шагнал нь инженерчлэлийн нарийн нягт арга барилыг хязгааргүй сониуч зан, энэрэнгүй сэтгэлтэй хослуулсан түүний алсын хараатай хандлагын илэрхийлэл юм. Түүний хөгжүүлсэн оптогенетикийн арга нь мэдрэл судлалд жинхэнэ хувьсгал хийж, тархины нарийн төвөгтэй үйл ажиллагааг судлах урьд өмнө байгаагүй боломж, арга хэрэгслүүдийг бий болгосон” хэмээн хэлжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… 14 цагийн өмнө
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… 15 цагийн өмнө
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… 16 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН 16 цагийн өмнө
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… Өчигдөр
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … Өчигдөр
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… Өчигдөр
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ Өчигдөр
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? Өчигдөр
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… Өчигдөр
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … Өчигдөр
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
Б.БАЯРЖАРГАЛ: ОДОО ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙН АНХААРАЛ ЯАГААД ИЙМ СУЛ БОЛЧИХОВ? 2026/10/25
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ… 2026/10/25
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26