БНХАУ-н ӨМӨЗОрны Ордос хотод өнөөдөр эхэлсэн жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 48 кг-ын жинд ОУХМ Ж.Анударь, 52 кг-ын жинд ОУХМ М.Нандин-Эрдэнэ -52кг /жин/ нар алтан медаль хүртэж, бахдам амжилт үзүүллээ.
Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Т.Түмэнжаргал хүрэл медаль хүртсэн юм.
Ингэснээр Монгол Улсын баг тэмцээнд оролцож буй 19 орноос эхний өдрийн байдлаар багийн дүнгээр тэргүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна