УЛААНБААТАРТ 11-13 ХЭМ ДУЛААН

Admin
3 цагийн өмнө

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр /2026.04.16/ Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолой, говь, талын нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2026 оны 4-р сарын 16-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19...+24 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөс +8 градусаар дулаарч +11...+13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөх өдрөөс +6 градусаар дулаарч +10...+12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өмнөх өдрөөс +6 градусаар дулаарч +8...+10 градус дулаан байна.

2026 оны 4-р сарын 17-ноос 2026 оны 4-р сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  

17-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 11-13 ХЭМ ДУЛААН 3 цагийн өмнө
МАЗААЛАЙ БААВГАЙД САНСРЫН ДОХИОЛОЛ БҮХИЙ ХҮЗҮҮВЧ ЗҮҮЛЭЭ 23 цагийн өмнө
ТРАМП АНУ-ИРАНЫ ХЭЛЭЛЦЭЭ ОЙРЫН ХОЁР ХОНОГТ ИСЛАМАБАДАД ДАХИН ЭХЭЛЖ МАГ… Өчигдөр
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, НОЙТОН ЦАС, ЦАС ОРЖ, … Өчигдөр
КОП17 БАГА ХУРАЛД ИРЭХ ОЛОН УЛСЫН ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧИД, ОРОЛЦОГЧ ТАЛУУДА… Өчигдөр
Д.ТОГТОХСҮРЭНГЭЭС ХАХУУЛИЙН 250 САЯ ТӨГРӨГИЙГ ХУРААН АВЧ, 1.8 ТЭРБУМЫН… Өчигдөр
МОНГОЛ УЛСЫГ ГАДААД ХЭЛНЭЭ MONGOL ХЭМЭЭН НЭРЛЭЖ, БИЧИЖ ХЭВШҮҮЛЭХ НЬ ЗҮ… Өчигдөр
​ ЕВРОПЫН ОХИДЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ, 1 ТУСГАЙ … Өчигдөр
COP17 БАГА ХУРЛЫГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ БАЙГУУЛЛАГУУДЫГ ТОДОРХОЙЛО… Өчигдөр
ХЭҮК: МОПЕД, СКҮҮТЕР, СУРРОН, ЦАХИЛГААН ДУГУЙН ХЭРЭГЛЭЭТЭЙ ХОЛБООТОЙГО… Өчигдөр
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙН 2019-2025 ОНЫ НОГДОЛ АШГИЙН ГҮЙЦЭТГЭЛД АУДИТ ХИЙН… 2026/04/14
ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОРЫН ЗАРИМ ХЭСЭГ, ӨВӨРХАНГАЙН БАРУУН ХЭСГЭЭР САЛХИ… 2026/04/14
Н.УЧРАЛ: COP17 БАГА ХУРЛЫН САНХҮҮЖИЛТ НЭЭЛТТЭЙ БАЙХ ЁСТОЙ 2026/04/13
Ч.ЛОДОЙСАМБУУ: ТУСГААР УЛСЫН ПАРЛАМЕНТЫГ ДУРААР ОНГИЧИЖ ХҮЧГҮЙ БОЛГОХ … 2026/04/13
ЭХЭМҮТ-Д 156 ХҮҮХЭД МЭНДЭЛЖ, ИХЭР ТӨРӨЛТ 9 БҮРТГЭГДЖЭЭ 2026/04/13
ТУСГАЙ САНГУУДАД ХИЙСЭН АУДИТААР 129.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН 57 ЗӨРЧИЛ ИЛЭР… 2026/04/13
НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫГ АЖЛЫН 4 ӨДРИЙН ГОРИМ РУУ ШИ… 2026/04/13
ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН 30000 ГАРУЙ АЛБАН ХААГЧИЙГ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУР… 2026/04/13
НЭГДҮГЭЭР УЛИРАЛД АЛБАДАН ГАРГАСАН ГАДААДЫН ИРГЭДИЙН ТОО 28.84 ХУВИАР … 2026/04/13
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГИЙН ХҮРЭЭНД ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ҮНЭ ТӨЛБӨРГҮ… 2026/04/13
Их Уншсан
ЧИ БОЛ ХҮМҮҮСИЙН ДУНДАХ ДӨРӨВДҮГЭЭР САР 2026/04/06
​2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2026/04/02
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ-ХИЛЭНЦИЙН ОРД 2026/04/04
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХУМХЫН ОРД 2026/04/04
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2026/04/04
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2026/04/04
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2026/04/04
​ 2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД 2026/04/04
С.МАНЛАЙ, Б.ДЭЛГЭРМӨРӨН, Э.ЭРДЭНЭБИЛЭГ НАР УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАД… 2026/04/03
НҮБ-ЫН ОРМУЗЫН ХООЛОЙН ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСӨЛ СУЛАРЧ, ТРАМП ИРАНЫГ НЭГ … 2026/04/07
ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ЗҮҮН ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ШУУ… 2026/04/05
ОРМУЗЫН ХООЛОЙГ ДАВАА ГАРАГТ НЭЭХГҮЙ БОЛ СҮЙРҮҮЛНЭ ГЭСЭН ТРАМПЫН ЗАНАЛ… 2026/04/05
М.МӨНХ-ОРГИЛ, Б.БОЛД, Э.ГҮНДАЛАЙ НАР УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДАД ТҮРҮҮЛЛ… 2026/04/07
SENZU-Г НЭГТГЭСЭН PASSION UA БАГ IEM COLOGNE MAJOR-T ОРОЛЦОХ ЭРХ АВЧ Ч… 2026/04/06
Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙГЭЭР ЗАСГИЙН ГАЗАР ХЭМНЭЛТИЙН ГОРИМ… 2026/04/04