МУГТ Т.ТУЛГА ТӨРӨЛХ 104 ДҮГЭЭР СУРГУУЛЬДАА ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДЭВЖЭЭ БЭЛЭГЛЭЛЭЭ


Монгол Улсын Гавьяат тамирчин, Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Төмөр-Очирын Тулга өөрийн төгссөн Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургуулийнхаа хүүхдүүдэд чөлөөт бөхийн дэвжээ бэлэглэжээ. 

Т.Тулга "Бөхийн буян их ээ.

Чөлөөт бөх хэмээх их спортын буян заяанд хөглөгдөн 17 жил явахдаа олон сайхан багш нар, олон сайхан хүмүүсийн сэтгэл итгэлээр дэмнүүлж ирлээ.

Анх 2009 онд бага ангийн сурагч байхдаа 104 дүгээр сургуулийнхаа нэр дээрээс Сонгинохайрхан дүүргийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд орж анхны хүрэл медалиа авч, их спортын замналаа эхлүүлж байлаа. Тэр үеэс хойш спортын уналт босолт, алдаа оноо, баяр баясал бүх зүйлийг мэдэрч ирлээ.

Энэ жил өөрийн олон жилийн бодол болсон сайн үйлс хийх мөрөөдлөө биелүүлсэн сайхан үйл явдал тохиолоо. Өөрийн хичээл зүтгэлийн үр шим олон сайхан тэмцээнийхээ шагналаар өөрийн төгссөн Сонгинохайрхан дүүргийн Тэргүүний 104-р сургуулийнхаа хүүхдүүд, мөн өсөж өндийсөн Зүүн салааныхаа олон зуун хүүхэд багачуудад чөлөөт бөхийн дэвжээ бэлэглэж, бөхийн спортод дурлуулах, мөн бие бялдараа эрүүл тэгш хөгжүүлэх, цагаа зөв өнгөрөөх боломжийг олгож байгаа үйлс минь эхлэлээ тавилаа. 

Энэхүү дэвжээгээ Монгол Улсаас минь олон олимп, дэлхийн аваргууд төрөн гарах болтугай хэмээн бэлгэшээн ОЛИМПИЙН АВАРГУУД хэмээн сайхан нэрлэлээ.

Миний зорилго Сум болон 10 жилийн сургуулиудад үргэлжлүүлэн дэвжээ бэлэглэх зорилготой. Хамгийн эхний дэвжээгээ өөрийн санхүүжилтаар бэлэглэж, цаашдаа сайн хүмүүсийн туслалцаа дэмжлэгтэй дэвжээгээ бэлэглэх зорилготой энэхүү сайн үйлсийн аяныг дэмжиж олон хүүхэд залуусын ирээдүйд үнэтэй хөрөнгө оруулалт хийхийг уриалж байна." гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УУРХАЙН ЦООНОГТ УНАСАН ГУРВАН НАСТАЙ ОХИНЫ ЦОГЦСЫГ ГАРГАН, ЦАГДААГИЙН … 18 цагийн өмнө
УЛСЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ОНЦГОЙ АНХААРНА 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 21-23 ХЭМ ДУЛААН 19 цагийн өмнө
ОРОН СУУЦНЫ ЗАХИАЛГАТАЙ ХОЛБООТОЙ ЗАЛИЛАНГ ТАСЛАН ЗОГСООХ ХУУЛИЙН ТӨСӨ… Өчигдөр
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ЗЭРЭГ 13 ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРТЭЙ ХОЛБООТОЙГООР 135 ХҮНЭЭС … Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Б.ПҮРЭВДАГВА МАХНЫ ҮНИЙН ӨСӨЛТИЙГ БУУРУУЛАХ ЧИГ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 27-29 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ЦАХИЛГААН МАШИНТАЙ ЖОЛООЧ НЭГ ЖИЛД 7 САЯ ОРЧИМ ТӨГРӨГ ХЭМНЭНЭ ГЭЖ ТООЦ… 2026/05/28
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙГООР 1024 БӨХ БАРИЛДАНА 2026/05/28
ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГЧИД ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН ХУГАЦАА 6 ЖИЛЭЭС … 2026/05/28
С.АМАРСАЙХАН САЙД БНСУ-Д СУРЧ, АЖИЛЛАЖ БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ… 2026/05/28
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 2026/05/28
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙГ ЗӨВХӨН НЭГ УДАА ТОМИЛОХООР ЗААСАН НЬ ҮНД… 2026/05/27
НЭГ СУРАЛЦАГЧ-НЭГ КОМПЬЮТЕР, НЭГ АНГИ-НЭГ УХААЛАГ САМБАР АРГА ХЭМЖЭЭГ … 2026/05/27
БНСУ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДТАЙ ИРГЭДИЙН ЗОРЧИХ НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХ ТАЛААР… 2026/05/27
ТӨВ, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗҮҮН, ЗҮҮН АЙМГУУДЫН БАРУУН БОЛОН ӨМНӨД ХЭСГЭЭР … 2026/05/27
Б.ПҮРЭВДАГВЫГ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОХЫГ НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН… 2026/05/26
ПАРАЛИМПЫН АВАРГА У.СҮРЭНЖАВ, ДЭД АВАРГА Г.БОЛОР-ЭРДЭНЭ НАР АЗИЙН АВАР… 2026/05/26
БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН УРГАЛТ НИЙТ НУТГИЙН 30 ОРЧИМ ХУВЬД МУУ БАЙНА 2026/05/26
ХУУЛЬЧ AI АППЛИКЭЙШН ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЛЭЭ 2026/05/26
Их Уншсан
ЦЭЦ ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙГ ЗӨВХӨН НЭГ УДАА ТОМИЛОХООР ЗААСАН НЬ… 2026/05/19
ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИД СЕХ-НД НЭР ДЭВШСЭН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГ… 2026/05/19
ЗАЙСАН, АРЦАТЫН АМАНД ОН УДААН ЖИЛ АМЬДАРСАН ИРГЭДЭД ГАЗАР АШИГЛАХ ЭРХ… 2026/05/23
ГУРВААС ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ ГЭР БҮЛИЙГ ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ТЭРГҮҮН ЭЭЛЖИД ХАМРУ… 2026/05/20
БНСУ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДТАЙ ИРГЭДИЙН ЗОРЧИХ НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХ ТАЛААР… 2026/05/27
ЦАЛИН ХӨЛСНИЙ НЭГДСЭН ТОГТОЛЦООНД ШИЛЖИНЭ 2026/05/21
ХИЛЧДИЙН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭ… 2026/05/22
ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД БАНК, САНХҮҮГИЙН САЛБ… 2026/05/20
СОР17:ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР ЗӨВЛӨЛДӨХ У… 2026/05/21
Б.ПҮРЭВДАГВЫГ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОХЫГ НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН… 2026/05/26
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ 6-19 ЦАГИЙН ХООРОНД ХЭСЭГЧЛЭН ХААЖ, СУРРОН, МОПЕД, … 2026/05/23
ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЖУРАМ БОЛОВСР… 2026/05/21
МИАТ ТӨХК УЛААНБААТАР МАРАФОН-2026-Д ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГААР ОРОЛЦЛОО 2026/05/23
НЭГ СУРАЛЦАГЧ-НЭГ КОМПЬЮТЕР, НЭГ АНГИ-НЭГ УХААЛАГ САМБАР АРГА ХЭМЖЭЭГ … 2026/05/27
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙГ ЗӨВХӨН НЭГ УДАА ТОМИЛОХООР ЗААСАН НЬ ҮНД… 2026/05/27