ОРОН СУУЦНЫ ЗАХИАЛГАТАЙ ХОЛБООТОЙ ЗАЛИЛАНГ ТАСЛАН ЗОГСООХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЖЭЭ


Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.29/ Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай, О.Саранчулуун, М.Сарнай, Б.Пунсалмаа, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд нараас Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Орон сууц барьж буй зарим компани, хувь хүмүүс нэг байрыг давхардуулан зарж, иргэдийг хохироодог явдал газар авсныг таслан зогсоох зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачилжээ.


Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, өнөөдөр иргэдийн анхдагч хэрэгцээнд тулгуурлан хямд үнэ санал болгох, тансаг зураг төсөл үзүүлэх замаар орон сууцны захиалга аван залилах, хөрөнгийг нь авч ашиглах явдал их гарах болсон. Иймд орон сууцны захиалга өгөх иргэдийг тухайн хуулийн этгээдтэй гэрээ байгуулахаас өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлын 35 гишүүнээс өргөн мэдүүлж буйг онцлов. Хуулийн төсөл нь барилга барих зөвшөөрөл эхлэхэд урьдчилсан хаяг олгож, ингэснээр хаалганы дугаараараа захиалга өгөх бөгөөд үүн дээр өмнө нь захиалга хийгдсэн эсэхийг шалгах агуулгад чиглэсэн. Түүнчлэн тухайн хуулийн этгээд 20 хаалгатай нэг орцны тавд нь захиалга авбал тэр хэсгийг банкны барьцаанд тавьж болохгүй байх, төрд байгаа мэдээллийг иргэдэд нээлттэй ашиглах замаар гэрээ байгуулахдаа эрсдэлээ үнэлэх бололцоог нь бүрдүүлэхэд хуулийн төслийн агуулга чиглэсэн гэж байлаа.


Ашиглалтад оруулах гэрчилгээ олгоогүй боловч барьж дуусаагүй барилгыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн эсэх, зөвшрөөлд заагдсан нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар барьж байгаа барилга байгууламж дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангах агуулга бүхий хэлцэл, урьдчилсан тэмдэглэгээ байгаа эсэх, Иргэний хуулийн 145.2-т заасны дагуу орон сууц захиалгын гэрээ, хэлцэл тухайн барилгатай холбоотойгоор байгуулагдаж, бүртгүүлсэн эсэх талаарх мэдээлэл нээлттэй болсноор орон сууцны захиалгын гэрээгээр халхавчилж залилах гэмт хэрэг гаргахаас урьдчилан сэргийлэх, давхардуулах гэрээ байгуулахаас иргэд урьдчилан мэдэх боломжоор хангагдах зэрэг эерэг үр дүн гарна гэж төсөл санаачлагчид үзжээ.


Хуулийн төслийг дагалдуулан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хаягжуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон “Хууль баталсантай холбоотой авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭ… 4 цагийн өмнө
МАНАЙ УЛСАД ИРСЭН ЖУУЛЧНЫ ТОО ӨМНӨХ ОНТОЙ ХАРЬЦУУЛВАЛ 27.2 ХУВИАР ӨСЖЭ… 7 цагийн өмнө
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД ӨВЛИЙН НИСЛЭГЭЭ 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛҮҮЛНЭ 7 цагийн өмнө
​ ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД НЭВТРҮҮЛЭХ Х… 9 цагийн өмнө
КОП17-Д 4500 ГАРУЙ ГАДААДЫН ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦОХООР БҮРТГҮҮЛСЭН, ЦААШИД Ч… 11 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРЫН 10-НЫ Ө… 11 цагийн өмнө
СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙН ЗЭРЭГЛЭЛИЙГ ТОГТООХ ШИНЖИЛГЭЭГ УЛСЫН ХЭМЖ… 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ШИНЭ БҮТЭЦ 14 цагийн өмнө
БАРУУН, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭ… 15 цагийн өмнө
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: МОРИНГАГИЙН НАВЧНЫ НУНТАГ АГУУЛСАН ХҮНСНИЙ НЭМЭЛТ БҮТЭЭГ… Өчигдөр
С.СОЁМБОТ, Ц.ЭРХЭМБИЛИГ НАР АЛТ, 9 СУРАГЧ МӨНГӨ, 22 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭ… Өчигдөр
МАТАД СУМЫНХНЫГ ДАРЛАЖ, ДААМ ГАРСАН "ПЕТРОЧАЙНА"-Г БАЙРАНД НЬ ТАВИНА У… Өчигдөр
КОП17 БАГА ХУРАЛД ОРОЛЦОХООР ГАДААДЫН 4500 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨГЧ БҮРТГҮҮЛЭЭД… Өчигдөр
ТЭТГЭВРИЙН МӨНГӨН ХУРИМТЛАЛЫН АШИГЛАГДААГҮЙ ҮЛДЭГДЛИЙГ ӨВЛҮҮЛЭХ БОЛОМЖ… Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ЯВУУЛЫН ОФФИС АЖИЛЛУ… Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН ИРГЭД ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВАД ТАЛАРХАЖ БАЙНА Өчигдөр
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР УСАРХАГ БОРОО, ДУУ ЦАХИЛГАА… Өчигдөр
ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ, ОРХОН-СЭЛЭНГИЙН САВ ГАЗРААР У… 2026/07/26
СОГТУУРУУЛАХ УНДАА, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТЭЙ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ТЭЭВРИЙН … 2026/07/25
ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ОРШУУЛГЫН ЦОГЦОЛБОР ДЭЛХИЙН ӨВИЙН ЖАГСААЛТАД БҮРТГ… 2026/07/25
Их Уншсан
Б.БАТЦЭНГЭЛ: ХҮҮХЭД МАТЕМАТИКИЙН ГОО САЙХНЫГ НЭГ МЭДЭРВЭЛ САЛАХАА БАЙЧ… 2026/07/24
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 2026/07/22
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 2026/07/22
МОНГОЛ-АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, ТЭРЭЛЖ ГОЛЫН ХӨНДИЙГӨ… 2026/07/15
Б.ОРХОНБАЯР: МИНИЙ ГЭР БҮЛТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХЫГ… 2026/07/15
ГЭМТЛИЙНХЭН ДОЛДУГААР САРЫН 14-НД БҮРЭН АЖИЛЛАЖ, ҮЗЛЭГ, БООЛТ, МЭС ЗАС… 2026/07/15
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Б.БАДАМЦЭЦЭГ ӨӨРТЭЙ НЬ ХОЛБООТОЙ НЬ ЗАРИМ МЭДЭЭЛ… 2026/07/16
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ, ГОВИЙН БҮС НУТГИЙН ЗҮҮ… 2026/07/17
УВС НУУРЫН ХОТГОР, АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОР… 2026/07/16
ДӨРВӨН АВТОМАШИН МӨРГӨЛДСӨН ГЭХ ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА 2026/07/23
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 4 ХҮРЭЛ М… 2026/07/19
АРВАН ГУРВААС ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛ ҮҮСГЭХИЙГ … 2026/07/22
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ ТӨРИЙН СҮР ХҮЧ, ХУУЛЬ ЁСНЫ БАТАЛГАА НЬ ЦАГДАА, ДО… 2026/07/18
ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШНИЙ ҮНЭ ӨССӨН ХЭВЭЭР БАЙНА 2026/07/24
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН ХИМИЙН 58 ДУГААР ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 2 ХҮР… 2026/07/19