С.АМАРСАЙХАН САЙД БНСУ-Д СУРЧ, АЖИЛЛАЖ БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЖЭЭ


Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Гадаадын иргэн харьяатын газрын дарга Б.Энхсүх нар БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй 2026 оны тавдугаар сарын 26-ны өдөр уулзжээ.

Уулзалтын эхэнд С.Амарсайхан сайд БНСУ-ын Хууль зүйн сайд Жон Сон Хутай уулзаж, иргэд хооронд зорчиход үүсээд буй хүндрэл, бэрхшээлийг бодитоор тодорхойлж, шийдвэрлэх, гэмт хэргийн тоог бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээ авах зорилгоор зорчиж буй иргэдийн визний нөхцөлийг хөнгөвчлөх, хөдөлмөр болон оюутан зуучлалын үйл ажиллагаанд хяналт тавьж хариуцлагыг өндөржүүлж, шалгуурыг нарийвчлах талаар ярилцсанаа танилцуулсан байна.

Монгол Улсын ЭСЯ-наас санаачлан хууль бусаар оршин суугаа иргэд болон монгол иргэдийн холбогдсон гэмт хэргийн тоог бууруулах зорилгоор “ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” аяныг үргэлжлүүлэн БНСУ-ын  талтай хамтран ажиллахаар болсон, сүүлийн үед цахим сүлжээн дэх хууран мэхлэлт, сугалаа, залилан зэрэг гэмт хэргийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ, нотариатын үйлчилгээг энэ оны 9 дүгээр сараас цахимжуулснаар хилийн чанадад оршин суугаа иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах боломжтойг танилцуулжээ.

Иргэдийн зүгээс эцэг, эхийн хараа хяналт сул оюутан залуус эрсдэлд орох, хууль зөрчих, хохирох тохиолдол цөөнгүй гарч байгаад анхаарах, урьдчилан сэргийлэх, хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах тухай санал хүсэлтээ илэрхийлсэн юм.

Мөн төрийн цахим үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, суугаа орны байгууллагуудтай хамтран ажиллах, хилийн чанадад оршин суугаа иргэд ипотекийн зээлд хамрагдах, эх орондоо буцан суурьших нөхцөлийг дэмжих, нутагтаа эрүүл амьдрах нөхцөл бүрдүүлэх, цахим болон орон сууцны залилангийн эсрэг дорвитой арга хэмжээ авах, гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрийн байгууллагын чадавх, санхүүжилтийг нэмэгдүүлэх, сэтгэл зүй, эрүүл мэнд болон санхүүгийн дарамтад орсон иргэдийг түр байраар хангах санхүүжилтийг шийдэх зэрэг асуудлаар санал солилцжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ, ОРХОН-СЭЛЭНГИЙН САВ ГАЗРААР У… 14 цагийн өмнө
СОГТУУРУУЛАХ УНДАА, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТЭЙ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ТЭЭВРИЙН … Өчигдөр
ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ОРШУУЛГЫН ЦОГЦОЛБОР ДЭЛХИЙН ӨВИЙН ЖАГСААЛТАД БҮРТГ… Өчигдөр
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС УЛААНБААТАР- ХОНГКОНГ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГТ ӨӨРЧЛ… Өчигдөр
НАЙМДУГААР САРД АГААРЫН ДУНДАЖ ТЕМПЕРАТУР НИЙТ НУТГААР ОЛОН ЖИЛИЙН ДУН… Өчигдөр
АВТО УГААЛГА, ҮСЧИН, ЭМИЙН САНГИЙН ЗЭРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХЭД БАЙГАЛ… Өчигдөр
ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР УСАРХАГ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ БО… Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ, МАЛЧНЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН… 2026/07/24
ДҮРВЭГСЭД… 2026/07/24
ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШНИЙ ҮНЭ ӨССӨН ХЭВЭЭР БАЙНА 2026/07/24
Б.БАТЦЭНГЭЛ: ХҮҮХЭД МАТЕМАТИКИЙН ГОО САЙХНЫГ НЭГ МЭДЭРВЭЛ САЛАХАА БАЙЧ… 2026/07/24
МИАТ ТӨХК ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА 2026/07/24
ОЮУТОЛГОЙН АСУУДЛААРХ ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ БАРИМТТАЙ НЭЭЛТТЭЙ ТАНИ… 2026/07/24
УЛААНБААТАРТ 30-32 ХЭМ ДУЛААН 2026/07/24
ДӨРВӨН АВТОМАШИН МӨРГӨЛДСӨН ГЭХ ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА 2026/07/23
Н.БАЯРСАЙХАН: ЦӨЛЖИЛТИЙГ ЗОГСООХ ТҮЛХҮҮР НЬ ТЕХНОЛОГИ БУС, ОРОН НУТГИЙ… 2026/07/23
ОЛОН УЛСЫН БАГА, ДУНД АНГИЙН МАТEМАТИКИЙН ОЛИМПИАД МОНГОЛ УЛСАД АНХ УД… 2026/07/23
ИХЭНХ НУТГААР ХАЛЖ, АЛТАЙН ӨВӨР ГОВИОР 42 ХЭМ ХҮРНЭ 2026/07/23
АРВАН ГУРВААС ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛ ҮҮСГЭХИЙГ … 2026/07/22
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 2026/07/22
Их Уншсан
Б.БАТЦЭНГЭЛ: ХҮҮХЭД МАТЕМАТИКИЙН ГОО САЙХНЫГ НЭГ МЭДЭРВЭЛ САЛАХАА БАЙЧ… 2026/07/24
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 2026/07/22
ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЭВ 2026/07/12
COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026/07/13
ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД ХЭСГЭЭР УСАРХАГ БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БО… 2026/07/12
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 2026/07/22
ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДА… 2026/07/13
ДАЯН АВАРГА Б.ОРХОНБАЯРЫГ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ, LEXUS 600 АВТОМАШИНААР МЯ… 2026/07/13
Б.ОРХОНБАЯР: МИНИЙ ГЭР БҮЛТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХЫГ… 2026/07/15
МОНГОЛ-АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, ТЭРЭЛЖ ГОЛЫН ХӨНДИЙГӨ… 2026/07/15
ГЭМТЛИЙНХЭН ДОЛДУГААР САРЫН 14-НД БҮРЭН АЖИЛЛАЖ, ҮЗЛЭГ, БООЛТ, МЭС ЗАС… 2026/07/15
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Б.БАДАМЦЭЦЭГ ӨӨРТЭЙ НЬ ХОЛБООТОЙ НЬ ЗАРИМ МЭДЭЭЛ… 2026/07/16
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ, ГОВИЙН БҮС НУТГИЙН ЗҮҮ… 2026/07/17
УВС НУУРЫН ХОТГОР, АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОР… 2026/07/16
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 4 ХҮРЭЛ М… 2026/07/19