УЛСЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ОНЦГОЙ АНХААРНА


Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Улсын бүртгэлийн ерөнхий газарт өчигдөр /2026.05.29/ажиллаж, ажилтан албан хаагчидтай уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Давааням байгууллагын үйл ажиллагаа болон тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулав. 

Төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа нийт төрийн үйлчилгээний 40 гаруй хувийг Улсын бүртгэлийн байгууллага дангаараа үзүүлдэг бөгөөд 2026 оны эхний 4 сарын байдлаар 249,885 эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 176,062, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 261,891 үйлчилгээг тус тус үзүүлсэн байна.

Зарим аймаг, сум, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсүүд зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байгаагаас үүдэн Улсын бүртгэлийн архивын хадгалалт хамгаалалтын стандарт зөрчигдөж, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгааг УБЕГ-ын дарга Д.Давааням танилцууллаа. Иймд Улсын бүртгэлийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангасан гурван давхар барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

С.Амарсайхан сайд Монгол Улсын Засгийн газраас Иргэн төвтэй төрийн үйлчилгээг хэрэгжүүлэх бодлого баримталж байгааг танилцуулаад төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс дахин нэхдэг байдлыг бүрэн халах ёстойг онцлов. Цаашид төрсний гэрчилгээ, гэрлэсний гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, газрын болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 100 хувь цахим болгох ажлыг Улсын бүртгэлийн багц хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусган яаралтай горимоор батлуулахаар ажиллаж байна гэсэн юм.

Сүүлийн жилүүдэд үл хөдлөх хөрөнгө, орон сууцтай холбоотой залилан, давхар худалдаа, барьцааны зөрчилтэй холбоотой иргэдийн хохирол эрс нэмэгдсэн. Иргэдийг өмч хөрөнгөөр нь хохироодог эрх зүйн цоорхой, бүртгэлийн сул зохицуулалтыг яаралтай цэгцлэх шаардлага үүсээд байгааг дурдаж энэ чиглэлээр холбогдох журам, зохицуулалтын өөрчлөлтийн саналыг яаралтай боловсруулж танилцуулахыг УБЕГ-ын удирдлагуудад үүрэг болголоо.

Тэрээр улсын бүртгэлийн мэдээллийн сангийн аюулгүй байдал, архивын хамгаалалт, серверийн хүчин чадал, цахим системийн найдвартай ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, шаардлагатай төсөв хөрөнгө, техник технологи, хүний нөөцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв.

С.Амарсайхан сайд улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлж буй хэн бүр шударга, нээлттэй, авлига ашиг сонирхлоос ангид байж иргэн төвтэй төрийн үйлчилгээг үзүүлэх учиртайг онцолж Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилтан албан хаагчдад тодорхой үүрэг чиглэл өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРВАН ГУРВААС ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛ ҮҮСГЭХИЙГ … 11 цагийн өмнө
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 16 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 19 цагийн өмнө
ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ШАТАНД БАЙНА 20 цагийн өмнө
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 20 цагийн өмнө
МАНБА ДАЦАН ХИЙДИЙН ЗУРХАЙЧ Д.САЙНСАЙХАН: ХУРИМ, БЭР ГУЙХ ХОЁРЫГ АНДУУ… 20 цагийн өмнө
ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ… 21 цагийн өмнө
ХҮҮХДИЙН АСРАМЖ ТОГТООХ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХДЭЭ 7-ООС ДЭЭШ НАСТАЙ… 21 цагийн өмнө
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН, УЛААГЧНЫ ХАР НУУР ЧИГЛЭЛЭЭС 44.5 ТОНН ХОГ ХАЯГДАЛ… 21 цагийн өмнө
ЗАХИАЛГА АВСАН Ч БАРИГДАЖ ДУУСААГҮЙ БАРИЛГУУДЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОР… 21 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО, 24-26 ХЭМ ДУЛААН 23 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: ТАЛ ХЭЭРЭЭС ХҮРГЭХ МОНГОЛЫН ШИЙДЭЛ ДЭЛХИЙД ШИНЭ ХЭЛЭЛЦҮҮЛ… Өчигдөр
COP17 ГЭЖ ЮУ ВЭ? Өчигдөр
ХУУЛЬ БУС, ХОРТОЙ АГУУЛГАТАЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ САЛБАР ДУНДЫН АЖ… 2026/07/20
КОП17-ЫН ҮЕЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА… 2026/07/20
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИН БИЧГИЙН ДАРГА ЯСМИН… 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 4 ХҮРЭЛ М… 2026/07/19
ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН 37 ДУГААР ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮР… 2026/07/19
ГУРАВДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТ ОЛОН ГООЛТОЙ БОЛДОГ ГЭХЭД ЭНЭ УДААД … 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН ХИМИЙН 58 ДУГААР ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 2 ХҮР… 2026/07/19
Их Уншсан
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 16 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, БНСУ ХОЁР УЛС ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БО… 2026/07/09
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙГ ДЭЛХИЙ ДАЯАР ТЭМДЭГЛЭН ӨН… 2026/07/11
BC.GAME MZINHO-Г СОНИРХОЖ БАЙНА 2026/07/09
ТЭР МОНГОЛЫН ШИЛДЭГ БОКСЧИН, БИДНИЙ ШИЛДЭГ НАЙЗ БАЙЛАА 2026/07/10
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЭВ 2026/07/09
ХӨВСГӨЛ, БУЛГАН, АРХАНГАЙН НУТГААР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/10
С.БЯМБАЦОГТ: ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ НЭГЭН ЗОРИЛГО, НЭГЭН СЭТ… 2026/07/11
ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЭВ 2026/07/12
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЛАЗЕР АБЛАЦИ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТ… 2026/07/09
ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/11
COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026/07/13
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/07/09
ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД ХЭСГЭЭР УСАРХАГ БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БО… 2026/07/12
ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДА… 2026/07/13