ТОМ ХЭНКС ӨӨРИЙН ХОЛЫН ХАМААТАН АБРАХАМ ЛИНКОЛЬНЫ ДҮРИЙГ БҮТЭЭНЭ


Том Хэнкс удахгүй гарах кинонд АНУ-ын Ерөнхийлөгч асан, өөрийн холын хамаатан Абрахам Линкольны дүрийг бүтээхээр болжээ.

Тус кино нь бодит дүр төрх болон стоп-моушн анимейшн хольсон хэлбэрээр хийгдэх бөгөөд Хэнксийн шинэ төсөл нь хоёр технологийг хослуулсан өвөрмөц бүтээл болох гэнэ.

Киноны нэр нь Lincoln in the Bardo бөгөөд энэ нь алдарт “Lincoln in the Bardo” номоор бүтээсэн уран бүтээл ажээ. 69 настай Том Хэнкс Абрахам Линкольны дүрийг бүтээх бөгөөд кино нь түрүүн өгүүлсэнчлэн бодит дүр төрх болон стоп-моушн анимейшн хосолсон хэлбэртэй байна.

Филадельфи, Форест Гамп кинонуудад бүтээсэн дүрээрээ Оскарын шагналыг дараалан хүртсэн Том Хэнкс нь АНУ-ын 16 дахь ерөнхийлөгчийн ээж Нэнси Хэнксийн холын хамаатан гэнэ.

Toм Хэнкс гол дүрд тоглохоос гадна өөрийн Playtone студийн хамтран ажиллагч Gary Goetzman-той хамт тус киног продюсерлэхээр болжээ. Киноны найруулагчаар Оскарт нэр дэвшиж байсан Anomalisa киноны найруулагч Жонсон Дюк ажиллана.

Кинонд Линкольны амьдралын хамгийн онцгой мөчүүдийн нэг болох нас барсан 11 настай хүүтэйгээ харилцах харилцааг харуулна. Кино нь хайр энэрэл, гашуудлын үеийн хүний сэтгэл зүй, чадамжийн тухай сэдвийг амьд болон нас барсан, түүхэн болон зохиомол дүрүүдийн тусламжтайгаар хөндөн үзүүлэх юм. 

Tом Хэнкс өмнө нь нэр алдартай бодит хүмүүсийн дүрийг бүтээж байсан туршлагатайг үзэгчид мэднэ. Түүний олон дүрүүдийн дунд 2013 онд Saving Mr. Banks кинонд Уолт Дисней, 2016 оны Sully кинонд Чесли Салленбергер, 2019 онд A Beautiful Day in the Neighborhood кинонд Фред Рожерс нарыг бүтээсэн нь багтдаг. Мөн тэрбээр 2011 онд гарсан телевизийн баримтат драм Killing Lincoln-д тайлбарлагчийн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд уг нэвтрүүлэг нь Линкольны алуулсан талаарх үйл явдлыг өгүүлдэг юм.

Том Хэнкс өөрийгөө "Оройн зоогийн үеэр түүхийн талаар хэт их ярьдаг. Эри суваг нь Манхэттэнийг Америкийн эдийн засгийн төв болгосон гэдгийг мэдэх үү гэх мэт асуултаар яриагаа эхэлдэг хүн" гэж 2021 онд Нью Йорк Таймс-т тодорхойлсон. Тэрбээр мөн "миний хийдэг зарим ажил нь түүхэн үндэслэлтэй хөгжилтэй бүтээл гаргах" гэжээ.

Том Хэнксийн цаашид хийхээр зорьж буй төсөлд Toy Story 5 кинонд Вүүдий-н дууг дахин хийх бөгөөд энэ нь театруудад зургадугаар сарын 19-нд гарах юм байна. Түүнчлэн  Дэлхийн II дайны тэнгисийн драм Greyhound-ын үргэлжлэл багтаж байгаа гэнэ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 39 минутын өмнө
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 16 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 17 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 21 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10