АНУ-ЫН МИСС ЙОЛИНА ЛИНДКВИСТ МISS COSMO-2025-ЫН ЯЛАГЧААР ТОДОРЛОО


АНУ-ын мисс Йолина Линдквист дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 70 оролцогчийг ялж, бүтэн сар орчим үргэлжилсэн “MISS COSMO” тэмцээний ялагчийн титмийг хүртжээ.

Йолина Линдквист 22 настай, 1.74 м өндөр, Өмнөд Иллинойсын их сургуулийг онц дүнтэй төгссөн. Олон нийттэй харилцах, хүний нөөцийн чиглэлээр ажилладаг тэрбээр оюутны байгууллагыг удирдаж, 16 орноор аялсан байна.

Эцсийн шатанд шалгарсан хоёр оролцогчийг тодруулсан мэтгэлцээнд Йолина Линдквист хорт хавдартай өвчтөнүүд болон тэдний гэр бүлийг сурталчлах, дэмжих зорилготой "Хорт хавдрын эсрэг зориг" олон нийтийн төслөө танилцуулжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд тэрбээр Хантсманы хорт хавдар судлалын санд зориулж, 20,000 гаруй доллар цуглуулсан байна. Цаашдаа  Хантсман Хавдрын Хүрээлэн зэрэг нэр хүндтэй байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ дэлхий даяар хорт хавдрын өндөр түвшинтэй нийгэмлэгүүдэд арга хэмжээ зохион байгуулахын зорьж буй аж. Зөвхөн хандив цуглуулахаас гадна өвчинд нэрвэгдсэн гэр бүлүүдийг дэмжих, үр дүнтэй эмчилгээ олох судалгаанд урт хугацааны хөрөнгө оруулалт хийх нь чухал гэдгийг тэр тэмдэглэжээ. "Төслийн зорилго бол "Би хорт хавдартай" гэсэн үгийг хэн ч дахин сонсохгүй байх явдал юм" гэж тэр дүгнэсэн бөгөөд үзэгчид алга ташин хүлээж авчээ.

Йолина Линдквистийн ялалтыг олон хүн дэмжиж байгаа аж. Тэрбээр тэмцээний туршид  сайн байж, гэрэлтсэн инээмсэглэлээрээ олны анхаарлыг татсан. Вьетнамын Хо Ши Мин хотод болсон тэмцээний үеэр Америкийн гоо бүсгүй эх хэлээр нь энгийн мэндчилгээ ашиглан чөлөөтэй харилцаж, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн бөгөөд вьетнам шүтэн бишрэгчид түүнд нэр ч өгөөд амжсан гэнэ.

Тэмцээний дэд байрт  Филиппиний мисс Челси Фернандес орсон байна. Тэрбээр 25 настай,  Азийн хөгжлийн сангийн коллежид нэвтрүүлэгч мэргэжлээр суралцдаг, 2022 онд Филиппиний миссийн титмийг хүртэж байсан. Челси тэмцээний эхнээс л шилдэг өрсөлдөгчөөр тодорч, үзэгчдээс хамгийн олон санал авч, шилдэг үдшийн даашинзны шагналыг хүртсэн юм.

Сайгон голын эрэг дээрх Creative Park-д гадаа болсон уг арга хэмжээг 20000 хүн үзэж, AXN YouTube-ээр шууд дамжуулсныг үзэгчдийн тоо 650 мянга давжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 41 минутын өмнө
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 16 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 17 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 21 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10