Засгийн газрын 2021 оны 53 дугаар тогтоолоор “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г батлуулсан.
Энэ хүрээнд 2025 оны 06-р сарын 26-ны өдөр “Барилгын хөгжлийн төв”-д "Үйлдвэрийн хаягдал усны урьдчилан цэвэрлэх байгууламж” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн ажлын уялдаа холбоог ханган шуурхай арга хэмжээг авч мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа ч үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дээрх мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, үйлдвэр аж ахуйн нэгж бүр бохир усыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох ажлыг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар танилцуулж, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал солилцсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна