ОРХОН ГОЛЫН УРСАЦЫГ СЭРГЭЭХ, ШИНЭ ХОТЫН ЗҮҮН ХОЙНО БАЙРЛАХ ДОЛООН НУУРЫГ УСААР ТЭТГЭЖ СЭРГЭЭХ БОЛОМЖТОЙ


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатараар ахлуулсан томилолтын баг Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ Орхоны Хөндийн байгалийн цогцолбор газрын албан хаагчид болон Хөгнө Тарнын байгалийн цогцолбор газрын албан хаагчидтай уулзжээ.

Орхоны хөндийн байгалийн цогцолбор газар нь нийт 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр 380 гаруй мянган га газрыг хариуцан ажиллаж байна. Албан хаагчдын хувьд хамгийн тулгамдсан асуудал нь аялал жуулчлалын улиралд аялагчдын хог хаягдлыг цэвэрлэхэд ихээхэн ачаалал үүсгэж байгааг дуулгалаа.

Ялангуяа баяр наадмын өдрүүдэд Орхон гол дагаж отоглодог аялагчдын нөлөөгөөр ихээхэн хэмжээний хог хаягдал үүсэж байгаа нь байгаль орчныг бохирдуулахын зэрэгцээ ажлын ачааллыг нэмэгдүүлж байгааг онцлов. Мөн өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэх мотоциклын хангамж сүүлийн жилүүдэд тус газарт хуваарилагдаагүйн дээр шатахуун түлшний зардал ч хумигдсан байна.

Тиймээс албан хаагчид хувийн мотоцикл, тээврийн хэрэгсэл ашиглан ажил үүргээ гүйцэтгэж байгаа зэрэг тулгамдсан асуудлуудаа сайдад танилцууллаа. 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх тусгай хамгаалалттай газар нутгуудад ажиллаж нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэхийг зорьж байгааг онцолжээ. Энэ хүрээнд тусгай хамгаалалттай газруудын албан хаагчдаас ирүүлсэн санал дээр үндэслэж судалгааны дүгнэлт гаргах бөгөөд тулгамдсан асуудлуудыг эрэмбэлж бодлогын болон сайдын эрх үүргийн хүрээнд шат дараатай шийдвэрүүдийг гарган ажиллахаа дуулгасан юм.

БОУАӨЯ-ны харьяа Усны газрын дарга З.Батбаяр шинэ Хархорум хотын усан хангамжийн эко системийг сайжруулах судалгааг танилцуулсан байна. Хот төлөвлөлттэй нягт уялдуулж тасралтгүй, найдвартай, гүний болон гадаргын усан хангамжийн эх үүсвэрийг бүрдүүлэх судалгааны ажил амжилттай үргэлжилж байна.

Энэ хүрээнд Орхон голын урсац болон хур тунадасын усыг хуримтлуулах, урсац нь татарч эрсдэлд орсон Орхон голын урсацыг сэргээх, шинэ хотын зүүн хойно байрлах долоон нуурыг усаар тэтгэж сэргээх боломжтойг судалж тогтоожээ. Ингэснээр Шинэ Хархорум хотын ахуйн хэрэглээний усыг гүний ус ашиглахгүйгээр саарал усаар шийдэх боломж бүрдэхийн зэрэгцээ жилээс жилд татарч бохирдол нь нэмэгдэж байгаа Өгий нуурыг тэтгэх давхар ач холбогдолтойг танилцуулсан юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ШИНЭ НАМ ЗЭРЭГ НАЙМАН НАМЫГ ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГЭЛГҮЙД ТООЦОХООР ТОГТЖЭЭ 5 цагийн өмнө
МӨРДӨГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ 6 цагийн өмнө
МОНГОЛБАНК ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ Б… 8 цагийн өмнө
БНСУ-Д 1396 МОНГОЛ ИРГЭН ХЭРЭГТ ХОЛБОГДСОНЫ 70 ГАРУЙ ХУВЬ НЬ 4 ТӨРЛИЙН… 8 цагийн өмнө
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 12 цагийн өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 12 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 13 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… 2026/06/20
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 2026/06/20
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08