Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас сэрэмжлүүлэг гаргаж, баригдаж буй "Ногоон нуур 1008" айлын орон сууцанд иргэдийг хамруулна, урьдчилгаа авна гэх ор үндэсгүй мэдээнд итгэж, мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулжээ.
Сэрэмжлүүлэгт "Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа ““Ногоон нуур 1008” айлын орон сууц” төслийн хүрээнд баригдаж байгаа орон сууцанд “... ИРГЭДИЙГ ХАМРУУЛНА, ХУДАЛДАН БОРЛУУЛНА, УРЬДЧИЛГАА АВЧ, ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ ХИЙНЭ ...” зэрэг ор үндэслэлгүй худал, ташаа мэдээллүүдийг цахим орчинд түгээж байгаа тул энэ худал, ташаа мэдээлэлд итгэж, ямар нэг худалдан авах захиалга өгөх, урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг иргэд, олон нийтэд онцгойлон анхааруулж байна" гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна