Монгол Улсын Зэвсэгт хүчинд хугацаат цэргийн алба хааж байгаа түрүүч байлдагч нар “Батлан хамгаалахын сэргэлт” бодлогын хүрээнд цэргийн эрдэмд суралцахын сацуу МСҮТ-ийн дэмжлэгтэйгээр нийгэмд эрэлт хэрэгцээтэй мэргэжил эзэмшиж, жолооны дамжаанд суралцаж, англи хэл, монгол бичиг, компьютерийн зохих мэдлэгтэй болж байна
Мөн хугацаат цэргийн албанаас Элсэлтийн шалгалт өгч өгч, хүссэн их дээд сургуульдаа элссэн түрүүч, байлдагчид ч олон байна.
Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байлдагч Г.Тэмүүлэн Г.Тэмүүлэн ШУТИС-ийн цахилгаан системийн автоматжуулалт, байлдагч С.Баярхүү МУБИС-ийн Англи хэлний багш, байлдагч О.Төгөлдөр МУИС-ийн бүс нутгийн төлөвлөлт зэрэг мэргэжлээр суралцах эрхтэй болж, их жанжин Д.Сүхбаатарынхаа хөшөөний өмнө ийнхүү баяртайгаар гэрэл зургаа татуулжээ.
Тэдэнд цэргийн алба хувь хүний хөгжлийн орчин нь, хүсэл мөрөөдлийг нь гүйцээх гүүр нь болж чадлаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна