“Ногоон барилгын аудитор бэлтгэх сургалт”-д хамрагдаж 2 шатны шалгалтаа амжилттай өгсөн “Ногоон барилгын хялбаршуулсан төрлийн аудиторууд” 2025 оны 6 дугаар сарын 27-нд гэрчилгээгээ гардан авчээ.
Гэрчилгээ гардуулах ёслолын арга хэмжээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, ШУТИС, GMIT, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын ногоон барилгын хүрээлэн болон холбогдох албаны төлөөлөл оролцсон байна.
Энэхүү ногоон барилгын үнэлгээний аргыг хэрэгжүүлж эхэлснээр хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, барилга байгууламжийн ашиглалтын зардлыг бууруулах, ногоон хөрөнгө оруулалтыг татах, иргэдэд ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг боломжууд бий болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна