Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын албан даалгавар гаргажээ.
Энэ дагуу Сэлэнгэ аймгийн гандуу газар нутаг болон Ерөө, Цагааннуур, Түшиг суманд гарч буй түймрийн голомтыг унраахад дэмжлэг үзүүлэх зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг өнөөдөр /2025.06.26/ зохион байгуулж байна.
Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн УЦУОШТөвийн Бороо 1, 2, 3 болон Дархан-Уул аймгийн Дархан бороо-1 экспедицүүд тус тус ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна