ХӨДӨЛГӨӨНТ ХУРДАН ЦЭГЭЭР ДАМЖУУЛАН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ 5000 ИРГЭНД МАЛЧНЫ ХОТОНД, ГЭРТ НЬ ХҮРГЭЖЭЭ


Тогтвортой хөгжлийн зорилтын Хамтарсан сангийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар хамтран “Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх (DEMOSC) төсөл”-ийг нэг жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж дуусжээ.

Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Дархан-Уул, Хэнтий болон Дорнод аймгийн зорилтот бүлгийн 3000 гаруй иргэн, эмэгтэйчүүд, төрийн албан хаагчдын цахим ур чадварыг нэмэгдүүлэх, цахим хөгжлийг дэмжих хууль эрх зүйн мэдлэг олгох, цахим орчны аюулгүй байдлын тухай ойлголтыг сурталчлан таниулах зорилгоор сургалт зохион байгуулсан байна.

Мөн Хөдөлгөөнт “ХУРДАН” цэгээр дамжуулан тусгай хэрэгцээт иргэд, малчид, ахмад настан зэрэг 5000 орчим иргэнд төрийн цахим үйлчилгээг малчны хотонд нь, гэрт нь хүргэж, хүртээмжийг сайжрууллаа.

Түүнчлэн, орон нутгийн засаг захиргааны дэмжлэгтэйгээр Дархан-Уул аймагт Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг болон Цахим сургалтын төвийг туршилтын байдлаар хэрэгжүүлсэн нь орон нутгийн оролцоог хангахын зэрэгцээ бусад аймгуудад хэрэгжүүлж болохуйц сайн жишгийг тогтоосон юм.

Хамтарсан хөтөлбөрийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтын модуль боловсруулж, гар утасны үйлчилгээний стандарт үйл ажиллагааны журам, хяналтын системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлснээр институтын чадавхыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан байна.

Орон нутгийн сургуулиудыг цахим ур чадвар, дижитал бичиг үсгийн төв болгон хөгжүүлсэн. Мөн сурагч, эцэг эхчүүдэд төрийн цахим үйлчилгээг аюулгүй, үр дүнтэй ашиглахад дэмжлэг үзүүлэх 70 гаруй сургагч багшийг бэлтгэн, Олон нийтийн цахим мэдээллийн ажилтнуудын сүлжээ (ОНЦМАС)-г байгуулсан.

Үүний үр дүнд 10,000 гаруй иргэний дижитал бичиг үсгийн суурь мэдлэг, ур чадварыг дээшлүүлснээс гадна хяналтын системийг ашиглан сургуулиудын интернэт холболтын найдвартай байдлыг сайжруулжээ.

Оролцогч талууд цаашдаа хөтөлбөрийн үр дүн, цар хүрээг улам тэлж, сайн туршлагуудыг орон даяар түгээн дэлгэрүүлэхийн төлөө нөөц бололцоог дайчлан, хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол Улсын “ЦАХИМ ҮНДЭСТЭН” болох зорилтот хөтөлбөрийг тууштай дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ШИНЭ НАМ ЗЭРЭГ НАЙМАН НАМЫГ ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГЭЛГҮЙД ТООЦОХООР ТОГТЖЭЭ 4 цагийн өмнө
МӨРДӨГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ 4 цагийн өмнө
МОНГОЛБАНК ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ Б… 6 цагийн өмнө
БНСУ-Д 1396 МОНГОЛ ИРГЭН ХЭРЭГТ ХОЛБОГДСОНЫ 70 ГАРУЙ ХУВЬ НЬ 4 ТӨРЛИЙН… 7 цагийн өмнө
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 10 цагийн өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 11 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 12 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… 2026/06/20
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 2026/06/20
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08