Зэвсэгт хүчний 089 дүгээр анги Олон Улсын Энхийг сахиулагчдын өдөр, хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хүүхэд, залууст цэрэг эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх, Батлах хамгаалах салбарын онцлог, үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор хоёр үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлжээ.
Эхний шатанд Ерөнхий боловсролын 44, 53 дугаар сургуулиудын 11 дүгээр ангийн сурагчдад “Батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа, онцлог”, “Энхийг дэмжих ажиллагаа, ач холбогдол” сэдвүүдийн хүрээнд сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж, эх орны ирээдүй болсон хүүхдүүдэд эр цэргүүд нь эх орноо хэрхэн батлан хамгаалж байгаа талаар ойлголт өгч, “Эх орон” сэдэвт эссэ бичлэг, гар зургийн уралдааны удирдамжийг танилцуулж, гэрийн даалгавар өгч үлдээсэн юм.
Хоёрдугаар шатанд дээрх сургуулиудын ахлах ангийн 400 гаруй сурагчдыг ангийн байрлалдаа хүлээн авч Зэвсэгт хүчинд ашиглагдаж байгаа цэргийн зэвсэглэл, техникийг танилцуулж, эссэ бичлэг, гар зургийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн сурагчдын дүнг танилцуулж, ангийн удирдлагууд тэргүүн байруудад шалгарсан сурагчдад өргөмжлөл мөнгөн шагналыг гардуулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна