Э.ДАВААЖАМЦ, Б.БУЯНХИШИГ НАРЫГ ТӨВ АЙМГИЙНХАН ХАЛУУН ДОТНООР УГТАН АВЧЭЭ


Эх орныхоо дөрвөн зүгийн хязгаарт орших Соёмбот баганыг төв цэгтэй холбосон 5000 км замыг туулахаар  гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер ахлах ахлагч Э.Даваажамц, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч спортын мастер дэд ахлагч Б.Буянхишиг нар Төв аймгийн Зуунмод суманд өнөөдөр /2025.05.11/ хүрэлцэн иржээ.

Марафон гүйгчид Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Төв гэсэн 7 аймгийн нутгаар 1873 км замыг туулж, Зуунмод суманд ирсэн байна. 

Түүхэн амжилт тогтоох зорилго өвөртлөн яваа “Таван цэг” багийнхныг Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Цогбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр, Хуурай замын цэргийн штабын ахлагч тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Т.Төмөрчөдөр, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч хурандаа Ж.Мөнхбаяр, Зэвсэгт хүчний 334 дүгээр ангийн захирагч дэд хурандаа Б.Хүрэлсүх, нэгтгэлийн ахмад дайчдын төлөөлөл Зуунмод сумын Мөнх-Алдарын талбайд ёслол төгөлдөр угтан авчээ.

Төв аймгийн угтах хаалганаас Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 314, 334 дүгээр ангийн алба хаагчдаас гадна Төв аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулагдсан “Дөл” цэрэг-спортын тэмцээнд тэргүүлэгч “Залгамж”, “Элит” багийн сурагчид зэрэг өнөр олуулаа угтан авч, Мөнх-Алдарын талбай хүртэл хамтдаа гүйсэн байна. 

Гүйгчдэд хандаж Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Цогбаяр хэлсэн үгэндээ “Цэргийн алба хаагчид л энэ гайхамшгийг үзүүлж чадах байх. Энэ бол хэн хүний аавын хүү, ээжийн охины хийж чадах эр зориг, тэсвэр тэвчээр биш. Үнэхээр бахархаж байна. Манай сайхан нутгаар дайран өнгөрч, энэхүү түүхэн үйл явдлын гэрч болж байгаадаа баяртай байна. Төв аймгийнхан бид цэргийн алба хаагчдадаа хэзээд халуун дотноор ханддаг” хэмээгээд “Таван цэг” багийнханд өмнөө тавьсан зорилгодоо саадгүй хүрэхийн ерөөл дэвшүүлжээ.

Бригадын генерал Ц.Буяндэлгэр манай гүйгч цэргийн алба хаагчдыг өдгөө туулаад байгаа 7 аймгийн орон нутгийн удирдлагууд, ард иргэд, хүүхэд залуус, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагынхан хүндэтгэл үзүүлж байгаад талархаж буйгаа онцолж, тэр дундаа Зэвсэгт хүчний анги, салбарууд ойролцоо нь гүйж явааг сонсмогцоо нөмөрлөх түшиг тулгуур нь болж явааг цохон тэмдэглэсэн байна. Тэрбээр гүйгчдэд эх орныхоо үнэ цэнийг мэдэрч, үзэсгэлэнт байгалийг зүрх, сэтгэлдээ зураглаж яваа түүхэн үйлсэд нь амжилт хүсэж, Монгол цэргийн босоо цагаан хийморь ивээж явахын ерөөл өргөжээ.

Түүний дараа ахмад дайчдын төлөөлөл бэлтгэлд байгаа хурандаа н.Нямдаваа, залуу үеийн төлөөлөл “Дөл” цэрэг-спортын тэмцээний шилдэг сурагчид үг хэлж, цугласан олон сэтгэлийн бэлгээ гүйгчдэд гардуулан өгч, төгсгөлд нь хамтдаа Д.Самдан баатрын хөшөөний ойролцоо мод тарьж, эх болсон байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлийг залуу үедээ үлгэрлэн харуулсан байна. 

Энэ өдөр ХЗЦК, КАБЦК, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 065, 314, 334 дүгээр ангийн ахлагчийн бүрэлдэхүүн хоёр гүйгч ахлагчдаа амжилт ерөөхөөр олуулаа цугласан байв. Тэр дундаа эмэгтэй ахлагчтай чин сэтгэлийн яриа өрнүүлж, санал хүсэлтийг нь сонсож, урт холын замд нь амжилт хүсэхээр эмэгтэй сургагч ахлагч нар болох Кибер аюулгүй байдлын цэргийн командлалын ажиллагааны ахлагч сургагч ахлагч Г.Энхжаргал, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн ахлагч сургагч ахлагч Д.Гүрцэцэг нар зорин ирсэн байлаа.

Гүйгчид өнөөдөр /2025.05.11/ үдээс хойших гүйлтээр Зуунмод сумаас Налайх дүүрэг хүрэх бөгөөд 05 дугаар сарын 12-ны өглөө эх орныхоо зүүн хязгаарыг зорино.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ШИНЭ НАМ ЗЭРЭГ НАЙМАН НАМЫГ ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГЭЛГҮЙД ТООЦОХООР ТОГТЖЭЭ 2 цагийн өмнө
МӨРДӨГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ 3 цагийн өмнө
МОНГОЛБАНК ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ Б… 5 цагийн өмнө
БНСУ-Д 1396 МОНГОЛ ИРГЭН ХЭРЭГТ ХОЛБОГДСОНЫ 70 ГАРУЙ ХУВЬ НЬ 4 ТӨРЛИЙН… 5 цагийн өмнө
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 9 цагийн өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 9 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 10 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… 2026/06/20
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 2026/06/20
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08