ШИНЭ ОРОН СУУЦНЫ ТӨСЛҮҮДИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРАХ ЗЭРЭГ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ


Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын шуурхай хуралдаан өргөн бүрэлдэхүүүнтэйгээр  “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн байранд өнөөдөр /2025.05.06/ болжээ. 

Сайдын шуурхай хуралдаанд ХББОСЯ-ны газар, хэлтсийн дарга нар, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК, “Барилга хөгжлийн төв” ТӨҮГ, Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо зэрэг харьяа байгууллагын удирдлагууд оролцсон байна. Шуурхай хуралдааныг ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү удирдаж, яамны газар, хэлтэс, харъяа байгууллагууд, төслийн нэгжүүдийн хийж хэрэгжүүлсэн ажил, сайдын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаварын биелэлтээ танилцуулжээ.

Шуурхай хуралдаанд тавигдсан цаг үеийн мэдээллүүдтэй холбоотойгоор мөн ирэх өдрүүдэд хийгдэх ажлууд, томоохон төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах ажлын хүрээнд сайд Ж.Батсуурь газар хэлтэс, харъяа байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өгсөн байна.

Үүнд:

  • Барилгын салбарын ажилтны мэргэшлийн зэрэг горилох, сунгах шалгалтын үйл ажиллагаанд дотоод аудит оруулах;
  • “Дулаан байшин” өдөрлөгийн хүрээнд Тэнхлэг зуучтай хамтран оролцож буй аж ахуйн нэгжүүдээс тооцоо судалгаа авах;
  • Яамны стратеги төлөвлөгөөг яаралтай батлуулах;
  • Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл арга хэмжээг хангуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсантай холбогдуулан дэд ажлын хэсгүүдийг бүх нэгжийн дарга нар ахлах;
  • “Солонго 1, 2” төслийн орц гарц, Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн гааль татварын төлбөрийн асуудлаар Батлан хамгаалах яамтай тохиролцож шийдвэрлэх, албан тоот хүргүүлэх төслийг бэлтгэх;
  • “Эко Яармаг” гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах орон сууцны хорооллын гэрээний асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж, үргэлжлүүлэх эсэх талаар санал танилцуулах;
  • Ирэх оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан шинэ орон сууцны төслүүдийн сургууль цэцэрлэгийн барилгын асуудлыг холбогдох УИХ-ын гишүүд, нийслэл дүүргийн холбогдох хүмүүстэй шийдвэрлэж, улсын төсөвт суулгаж, магадлал хийх, холболтын ажлуудад онцгой анхаарч ажиллах;
  • “Ногоон нуур-1008” айлын орон сууц барих төслийн асуудлыг НОСК-тай эцэслэн шийдвэрлэх, шаардлагатай бол ажлын хэсэг гаргаж ажиллах;
  • Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах цогц хөтөлбөрийн 1-р үе шатыг аймаг сумдад хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг ойрын хугацаанд эцэслэх;
  • Тусгай зөвшөөрлийг LICENCE.MN cистемд холбох ажлыг эрчимжүүлж, хүний оролцоогүй тусгай зөвшөөрөл олгож эхэлж буй үйл ажиллагааг олон нийт, аж ахуйн нэгжид танилцуулах ажлыг зохион байгуулах;
  • Салбарын хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд дээр ажиллаж байгаа ажлын хэсгүүд ажлаа эрчимжүүлэх;
  • Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барих, өргөтгөх төслийн ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай орон нутагт газар дээр нь ажиллах, аймгийн Засаг даргад сайдын албан тоотыг явуулах зэрэг үүрэг чиглэлийг өгчээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ШИНЭ НАМ ЗЭРЭГ НАЙМАН НАМЫГ ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГЭЛГҮЙД ТООЦОХООР ТОГТЖЭЭ 1 цагийн өмнө
МӨРДӨГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ 2 цагийн өмнө
МОНГОЛБАНК ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ Б… 4 цагийн өмнө
БНСУ-Д 1396 МОНГОЛ ИРГЭН ХЭРЭГТ ХОЛБОГДСОНЫ 70 ГАРУЙ ХУВЬ НЬ 4 ТӨРЛИЙН… 4 цагийн өмнө
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 8 цагийн өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 8 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 9 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… Өчигдөр
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 2026/06/20
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08