Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас хөдөлгөөнт “ХУРДАН” цэгийг нийслэлийн алслагдсан бүсүүд болон хүн амын төвлөрөл ихтэй томоохон зах, худалдааны төвүүдийн гадна байрлуулж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй хүргэж байна.
Тухайлбал,
- 2025.05.01- Сүхбаатар дүүрэг, 11 хороо, “Go.to market” худалдааны төв
- 2025.05.02- Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, Толгойт, “Гүнгэрваа худалдааны төв”
- 2025.05.05- Багахангай дүүрэг, 2 хороо, “Бор үзүүрийн гудамж”-д тус тус байрлана.
Та бүхэн хөдөлгөөнт “ХУРДАН” цэгээс дараах үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр авах боломжтой.
- Операторын горимоор → Төрийн 43 байгууллагын 478 үйлчилгээ. Үүнээс 98 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг төлбөргүй
- Киоск машинаас → Төр, хувийн хэвшлийн 60 байгууллагын 600+ үйлчилгээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна