ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫНХАН ХҮҮХДЭЭ А ҮСЭГ ҮЗЭХЭЭС НЬ ЭХЛЭН ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙГ ТӨЛӨВШҮҮЛНЭ


Хүүхэд багачуудыг сургуулийн босго алхаж А үсэг үзэх үеэс эхлэн цэрэг-эх оронч хүмүүжлээр боловсрол олгох ёстой гэдэгт Төв аймгийн Алтанбулаг сумынхан нэгджээ. 

Сум орон нутагт нь байрладаг Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийнхны сайн нөлөөлөл, үлгэрлэл тэднийг цэрэгт элэгтэй, цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийн талаар цэргийнхнээс илүү ярьдаг, онцолдог болгосон байна. Тус ангийн хугацаат цэргийн алба хаагчдын салаа 2022, 2024 оны Зэвсэгт хүчний болон Ерөнхийлөгчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэл”-ийн тэмцээнд аваргалж, 4 удаа алтан медаль хүртэхэд нь сум орон нутгийнхан Засаг даргаасаа цэцэрлэгийн бяцхан хүү хүртлээ баярлаж, угталтын хаалганыхаа өмнө хадаг сүү болсоор угтсан нь цахим хуудаст түгж байсан юм. 

Химичин дайчдаараа үнэн сэтгэлээсээ бахархаж, хэрэгтэй цагт нь дэмжлэг үзүүлсээр ирсэн Алтанбулаг сумынхан Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт цэрэг-эх оронч үзэл хүмүүжлээр боловсрол олгох тогтолцоог нэвтрүүлэхээр ажлын хэсэг байгуулж, судалгаа шинжилгээний ажил өрнүүлж эхэлжээ. 

Сургуулийн захирал Ц.Бат-Эрдэнэ “Зэвсэгт хүчний 119 дүгээр ангитайгаа бид нягт хамтран ажилладаг. Гал ус, гамшиг осол гарвал тэд маань л бидэнд тусална. Тэр олон мянган дайчдын дунд болсон тэмцээн уралдаанд тэргүүлж бас биднийг баярлуулна. Өнгөрсөн жил химичин дайчид маань сургуульд “Дайчин алдрын булан”-г тохижуулан байгуулахад нь бид дуртайяа дэмжсэн. Энэ удаа бидний хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа төсөл Монгол Улсын хойшид маш их хэрэгтэй. Сумын Засаг дарга, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Дүнжингарав нар санаачилсан.
Бидний гол зорилго нэгдүгээр ангиас нь эхлэн цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх. Мэдээж нас насны онцлогт нь тааруулж, өөр өөр хэлбэрээр хичээлийн хөтөлбөрт нь суулгана.  Манай ажлын хэсгийнхэн ҮБХИС-аас эхлээд мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмж авч, судалгаа шинжилгээ хийж байна. Бага ангийн сурагчдыг үе шаттайгаар, дунд болон ахлах ангийн сурагчдад тусгай хөтөлбөрөөр хамруулахаар төлөвлөж байна. Ер нь орчин үеийн хүүхэд залуусыг цэрэг-эх оронч үзлээр заавал цэнэглэх ёстой. Даяаршиж байгаа нийгмийг дагаад эх орны үнэ цэнийг мэдэхгүй байх нь асар хортой”  гэжээ. 

Ажлын хэсгийн гишүүн, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн ахмадын хорооны дарга, дэд хурандаа Ч.Энхтөр хөтөлбөрийг бодит байдалд нийцсэн, хүртээмжтэй байлгахын тулд мэргэжлийн байгууллагын олон хүмүүсийг урьж уулзаж, ярилцсан байна. Хэрэв энэ хөтөлбөр маш сайн боловсруулагдаж чадвал цаашдаа Монгол Улсын Ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой гэж тэрбээр үзэж байгаа юм. 

                                    Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МӨРДӨГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ 33 минутын өмнө
МОНГОЛБАНК ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ Б… 2 цагийн өмнө
БНСУ-Д 1396 МОНГОЛ ИРГЭН ХЭРЭГТ ХОЛБОГДСОНЫ 70 ГАРУЙ ХУВЬ НЬ 4 ТӨРЛИЙН… 2 цагийн өмнө
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 6 цагийн өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 7 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 7 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… Өчигдөр
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 2026/06/20
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08