НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ӨГӨӨЖӨӨ ӨГӨХ ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨСӨЛД ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ


Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн  IV  хуралдаан болжээ.

Хуралдаанаар Эрчим хүчний болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой хувийн хэвшлийнхнээс ирүүлсэн санал, дэлхийн эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлын эсрэг авах арга хэмжээний талаарх танилцуулга зэргийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. 

Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, манай улсад үүсэж буй эрсдэлийн талаар зөвлөлийн гишүүдэд мэдээлэл өгчээ. Дэлхийн тодорхой бус байдлын индекс түүхэн хугацааны хоёр дахь өндөр түвшинд хүрсэн байна. 2020 онд цар тахлын улмаас уг үзүүлэлт 56 хүрч байсан бол АНУ-ын сонгууль ба геополитикийн эрсдэлүүдийн улмаас 53 болжээ. Азийн хөгжлийн банкнаас мэдээлснээр Худалдааны дайны нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 онд 0,4 хувиар, 2026 онд -0.7 хувиар, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2025 онд  0,4,  2026 онд 0.9 хувиар тус тус агших төлөвтэй байна. Энэ нөхцөл байдал нь уул уурхайн бүтээгдэхүүнээс голчлон төсвийн орлогоо бүрдүүлдэг манай улсад сөрөг нөлөө үзүүлж буй. Иймд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулах, “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хөгжлийн банкийг экзим банк болгох, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг танилцуулав. Мөн тэрбээр “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл бол “Алсын хараа-2050” хөтөлбөрт туссан, хамтарсан Засгийн газрын зайлшгүй хийх ёстой асуудал. Тодорхойгүй байдал үүсэж, хөрөнгө оруулалт хумигдаж байгаа энэ цаг үед зах зээлээ тэлэх том боломж юм” гэжээ.

Манай улсын хувьд экспортын орлого өмнө оны мөн үеэс нэг тэрбум ам.доллароор бага, нүүрсний үнэ 38 хувиар буурсан ч нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх оны түвшинд байна. Зэсийн баяжмалын үнэ өмнөх оноос 19 хувиар, экспортын биет хэмжээ 26 хувиар тус тус өндөр байна. Гадаад валютын нөөц 5.0 тэрбум ам.доллар байна. 

Мөн тус хуралдааны үеэр Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, харьяа сангуудын болон үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн (АМНАТ) хуваарилалтыг хийх хувилбаруудыг Сангийн яамнаас танилцуулжээ.

Танилцуулгуудтай холбогдуулан зөвлөлийн гишүүдээс гаргасан санал зөвлөмжийг нэгтгэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Эрчим хүчний дэд зөвлөлийн гишүүн Б.Баатармөнх Эрчим хүчний болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлуудыг танилцууллаа. МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөлийн гишүүн байгууллагуудаас  270  гаруй санал ирүүлснийг нэгтгэн 12 санал, шийдэл дэвшүүлжээ. Эрчим хүчний тухай үзэл баримтлал нь анх  2001 онд батлагдсан бөгөөд өдгөө шинэчлэх хэрэгцээ шаардлага үүссэн байна. Тухайлбал, шинэ төслийг сонгон шалгаруулах журмыг шинэчлэх, тус салбарт барилга, үйлдвэрлэл, газар ашиглалт зэрэг 48 төрлийн зөвшөөрөл авдаг. Үүнийг хялбаршуулж, олон улсын жишгийн дагуу “Зөвшөөрлийн нэг цонхны үйлчилгээг” нэвтрүүлэх нь зүйтэй гэжээ.

Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний хэрэглэгчийн ангилал бий болгох, хэрэглээг гэрчилгээжүүлэх, Шинээр хөрөнгө оруулагчидтай тогтвортой байдлын гэрээ байгуулах зохицуулалтыг хуульд тусгах, Эрчим хүчний тухай хууль болон Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан төсвийн татаасын асуудлыг тодорхой болгож уялдуулах, Эрчим хүчний төслүүд дээр своп хэлцлийг ашиглах боломжийг олон улсын гэрээгээр шийдэх зэрэг хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгаа гэж хувийн хэвшлийнхэн үзсэн байна.

Ерөнхий сайд эрчим хүчний салбар дахь олон салангид ойлголтыг нэгтгэх, хууль эрхзүйн орчныг уялдуулан, сайжруулах шаардлагатай байгааг дурдаад  анхаарал хандуулж, ажиллахаа илэрхийллээ. Мөн геополитик, гео эдийн засгийн нөхцөл байдал, худалдааны татварын огцом өөрчлөлт, хямрал нь манай эдийн засгийн урт болон богино хугацааны бодлогод сорилт болж, цар тахлын үетэй адил бэлэн байдлыг шаардаж байна. Үүнд хувийн хэвшлийнхний  оролцоо, дэмжлэг хэрэгтэй тул хамтран ажиллах боломжуудын талаар  санал гаргаж, нэгтгэн танилцуулах чиглэл өглөө. Цаашид  Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хуралдаанд хувийн хэвшлийнхний хэрэгжүүлэх нийгэм, эдийн засгийн хөгжилд үр өгөөжөө өгөх томоохон төслийн талаарх мэдээллийг сонсож, Засгийн газраас зохих дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллах механизмыг бүрдүүлнэ гэж Ерөнхий сайд хэлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
COP17: ДУУ ЧИМЭЭНИЙ 25 ХУВИЙГ МОД ӨӨРТӨӨ ШИНГЭЭДЭГ 10 цагийн өмнө
МОНГОЛ ӨВ УЛАМЖЛАЛ, ЁС ЗАНШЛЫН ӨРГӨӨ 100 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ БАРИГДЖЭЭ 10 цагийн өмнө
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ТАЛААРХ ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧ… 16 цагийн өмнө
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ҮРГЭЛЖЛЭН ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 16 цагийн өмнө
ҮНЭТ ЦААС ЗЭЭЛДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ НЭЭСЭН ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТЫГ БАТАЛЛАА Өчигдөр
БНСУ-ЫН ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ НААШТАЙ ӨӨРЧЛӨЛТ БҮХИЙ ШИНЭ ЖУРАМ 15-НААС ХЭР… Өчигдөр
ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 230 МЯНГАН ИРГЭНИЙ ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЖ… Өчигдөр
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 36 САР БОЛГОЖ, ЭРСДЭЛИЙН ХЭМЖЭЭГ 100 ХУВЬ … Өчигдөр
СОЁЛТОЙ ХАКЕР Өчигдөр
ЭХЭМҮТ-ИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨХ ПОЛИКЛИНИКТ ЦАГ АВСАН ИРГЭДИЙН 80 ХУВЬ НЬ Х… Өчигдөр
COP17 БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД НҮБ БҮХ ТАЛЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД Б… Өчигдөр
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА Өчигдөр
Д.ЖИГМЭД АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН ПАРА ПАУЭРЛИФТИНГИЙН АВАРГА БОЛЛОО 2025/12/10
УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ИРЭХ ОНООС АМЬД ДОНОРООС БӨӨР ШИЛЖҮҮЛЭН С… 2025/12/10
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН ӨМНӨХ ДОЛОО ХОНОГООС 5 ХУВИАР БУУРЧЭЭ 2025/12/10
ГАШУУНСУХАЙТ БООМТЫН АВТО ТЭЭВРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛЖ, НҮҮР… 2025/12/10
ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ШИНЭ ЖИЛ, БАЙГУУЛЛАГА, САЛБАРЫН ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАХГ… 2025/12/10
ЦЕМЕНТ ШОХОЙ ХХК-Д УЧИРСАН 3.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЛ… 2025/12/10
Б.БАТБААТАР: НҮҮДЛИЙН СОЁЛ, ЭКОЛОГИЙН УЯЛДААГ ХАМГААЛАХГҮЙ БОЛ ЗЭРЛЭГ … 2025/12/10
НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРГИЙН 14 БАЙРШИЛД ЗАССАН СҮЛД МОДНЫ ГЭРЛИЙГ ӨНӨӨДӨР 19… 2025/12/10
Их Уншсан
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ - ОХИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/12/01
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ШИНЭ ЦУВРАЛЫГ МОНГОЛД БЭЛТГЭЖ, ШИНЭ ОНОО… 2025/12/03
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2025/12/07