ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ АНГЛИ ХЭЛ, МОНГОЛ БИЧИГ, КОМПЬЮТЕР, ЖОЛООНЫ СУРГАЛТАД ХАМРУУЛАХ БОДЛОГЫГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ

Admin
Өчигдөр

Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас энэ оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарлаж, нийт 17 зорилтын хүрээнд 150 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд өнөөдөр /2025.04.21/ нэгдүгээр улиралд салбарын хэмжээнд хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлээ дүгнэж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөлтөө хэлэлцжээ.

2025 оны нэгдүгээр улиралд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудыг дурдвал 

  • 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Зэвсэгт хүчин, хилийн цэргийн алба хаагчид онцгой нөхцөлийн нэмэгдлээ гар дээрээ авч эхэлсэн.
  • Монгол Улсад баригдах сумны үйлдвэрийн ажлыг эрчимжүүлжээ.
  • Зэвсэгт хүчин болон хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, цэргийн гэрээт албан хаагчдын мэргэшлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоосон.
  • Дэлхийн халуун цэг Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчидтайгаа уулзаж, ажиллагааны газар оронтой биечлэн танилцахын зэрэгцээ тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсэн.
  • НҮБ-ын тусгай төлөөлөгчтэй уулзаж, энхийг сахиулагчдын оролцоог нэмэгдүүлэх асуудлаар санал солилцсон.
  • “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтад их дээд, коллежийн 2 болон 3 дугаар ангийн оюутан хамрагдах боломжийг нээв.
  • Цэргийн төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийлээ.
  • Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх стратеги боловсруулах ажлыг эхлүүлсэн.
  • Хугацаат цэргийн алба хаагчид алба хаах нэг жилийн хугацаандаа англи хэл, монгол бичиг, компьютер, жолооны сургалтад хамрагдах бодлогыг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн.
  • АНУ-ын Аляск, Хавай мужид ажлын айлчлал хийж энхийг сахиулах ажиллагаанд шаардлагатай машин техник авах, ахлагч бүрэлдэхүүнийг сургах асуудлыг шийдвэрлэв.
  • Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний салбар хоёр гавьяат, нэг хошууч генерал, дөрвөн бригадын генералаар бүл нэмсэн байна. 

Цаашид Батлан хамгаалах салбар эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх гал голомт нь байхад онцгой анхаарна. Өргөтгөсөн шуурхай хурлаар удахгүй эхлэх хугацаат цэрэг татлагын ажлын бэлтгэлийг сайтар хангаж, цэргийн насны залуусын эрүүл мэндийн үзлэгийг чанартай, хариуцлагатай явуулахыг сануулсан байна. 

Энэ чиглэлээр Батлан хамгаалах сэргэлтийг хурдтай хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг БХЯ, ЗХЖШ, нэгтгэл ангиудын удирдлага, нийслэл, аймаг , дүүргийн Цэргийн штабын удирдах бүрэлдэхүүнд үүрэг болгожээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МӨРДӨГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ 24 минутын өмнө
МОНГОЛБАНК ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ Б… 2 цагийн өмнө
БНСУ-Д 1396 МОНГОЛ ИРГЭН ХЭРЭГТ ХОЛБОГДСОНЫ 70 ГАРУЙ ХУВЬ НЬ 4 ТӨРЛИЙН… 2 цагийн өмнө
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 6 цагийн өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 6 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 7 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… Өчигдөр
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 2026/06/20
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08