3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуулыг ийнхүү бүтээжээ. Түүний энэхүү бүтээл олон нийтийн талархлыг хүлээж, хүүхэлдэйн баатрын дүртэй хүндэт харуулыг олон нийтэд сурталчилсаар байна.
Зураач Б.Энхтөр бүтээлийнхээ талаар “Миний бүтээж байгаа төрх бүгдээрээ нэг хүүгийнх. Хүүгийн төрхөөр дагнан морь унуулж, бөхийн засуул болгосон бол энэ удаа хүндэт харуулын цэрэг болгож зурлаа. Цаашдаа цэргийн бүтээлээр дагнах сонирхолтой байна. Цэргийн хөгжимчин, цэргийн жолооч, холбоочин, химичин, нисгэгч, танкист, шүхэрчин зэрэг олон хувилбараар бүтээх сонирхолтой байгаа. Хэрэв хүсвэл захиалгаар өөр загвар хийцээр ч бүтээх боломжтой. Зургаар болон баримлаар бүтээлгэж болно. Цэргийн бүтээл хийхэд яагаад ч юм эрч хүч, урам зориг минь нэмэгддэг. Гоё ч бүтээл болж чаддаг” гэсэн байна.
Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна