ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДААС ШИЛДЭГ ДАЙЧИН ШАЛГАРУУЛНА


Монгол цэргийн нэгдсэн холбооноос санаачлан төрийн цэргийн байгууллагуудын хугацаат цэргийн алба хаагчдын бие бялдар, мэдлэг, ур чадварыг сорих “Шилдэг дайчин-2025” болзолт уралдааныг зарлаж, өчигдөр /2025.04.15/ нээлтийн ажиллагаагаа хийжээ.

Энэхүү болзолт уралдаан нь төрийн цэргийн байгууллагын хугацаат цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилт, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, манлайлал бий болгох, хугацаат цэргийн албыг олон нийтэд сурталчлах, хүүхэд залуучуудад цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэний нийгмийн оролцоог дэмжиж, зөв хандлагатай, өв тэгш эрүүл монгол эр хүнийг төлөвшүүлэх зорилгоор Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллага, Дотоодын цэргийн байгууллагад алба хааж байгаа хугацаат цэргийн албаны түрүүч, байлдагчдын дунд 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд явагдах юм.

Уралдаан нь хугацаат цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг бие бялдрын ерөнхий хөгжил, бие бялдрын бэлтгэлийн түвшингийн үзүүлэлтийн сорил авч дүгнэх, ур чадварын түвшинг монгол бичиг, англи хэл, эссэ бичлэгийн чадвараар сорино. Үүний сацуу хугацаат цэргийн алба хаагч хариуцсан салааны захирагч нарын дунд бие бялдар, мэдлэг чадварыг салааны бүрэлдэхүүний шат бүрийн төгсгөлд авсан онооны дунджаар шилдэг салааны захирагчийг гурван үе шаттайгаар шалгаруулна. Эхний үеийг нэгтгэл, анги, салбарууд дотоодоо, II үеийг төрийн цэргийн байгууллагууд харьяа нэгтгэл анги, салбарынхаа хэмжээнд, III үеийг ажлын хэсэг төрийн цэргийн байгууллагуудын хэмжээнд явуулж тодруулах юм.

Болзолт уралдааны нээлтийн ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга бригадын генерал Б.Баатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол Цэргийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо болон төрийн цэргийн байгууллагуудын удирдлага, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нар, хугацаат цэргийн алба хаагчдын төлөөлөл оролцжээ.

Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Б.Баатар нээлтийн ажиллагааны үеэр "Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх улс үндэстнийхээ аюулгүй байдлын төлөө, монгол гэр бүлийн сайн сайхан амьдралын төлөө “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, аливаа хорт зуршлаас ангид байж, эрүүл зөв амьдралыг төлөвшүүлж, эх орон, гэр бүл, хань ижилдээ үнэ цэнтэй эрхэм хүн нь байж, их зүйлийг бүтээж, нэр төртэй амьдрахыг уриалсан билээ. Энэхүү уриалгын хүрээнд төрийн цэргийн байгууллагуудын хугацаат цэргийн алба хаагчдын бие бялдар, мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь манлайллыг хөгжүүлэх практик хэрэгцээ, шаардлагуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох ажлын хүрээнд зохион байгуулагдах “Шилдэг дайчин-2025” болзолт уралдаан юм. Уралдааны үр дүн, түүнээс гарсан санал, санаачилга, хамтын оновчтой шийдэл, зөвлөмж нь хугацаат цэргийн алба хаагчдыг хөгжүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх арга замыг тодорхойлсон бодлого, эрх зүйн баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах, шинэчлэн боловсруулах үндсийг бүрдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой" гэдгийг онцолсон юм.

Мөн Монгол Цэргийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо энэхүү болзолт уралдаан нь төрийн цэргийн байгууллагын хугацаат цэргийн алба хаагчид алба хааж буй хугацаандаа мэдлэг чадвар, бие бялдраа хөгжүүлж, цэргийн албанаас бие бялдрын өв тэгш хөгжилтэй болж халагдаж, аймаг, сум орон нутагтаа ханхар сайхан залуучууд болж очиж, нийгэм, соёлын ажилд манлайлан оролцдог байх хөгжил энэ үеийн цэргийн насны залуус, ирээдүйд өрх гэрээ авч явах залууст хэрэгтэй байгааг онцолж, энэхүү болзолт уралдаанаар дамжуулж тодорхой үр дүнд хүрэхийг тус холбооноос дэвшүүлсэн зорилт юм гэсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МӨРДӨГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ 25 минутын өмнө
МОНГОЛБАНК ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ Б… 2 цагийн өмнө
БНСУ-Д 1396 МОНГОЛ ИРГЭН ХЭРЭГТ ХОЛБОГДСОНЫ 70 ГАРУЙ ХУВЬ НЬ 4 ТӨРЛИЙН… 2 цагийн өмнө
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 6 цагийн өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 6 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 7 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… Өчигдөр
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 2026/06/20
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08