ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 167 ДУГААР АНГИЙН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД НИЙГЭМД ЭРЭЛТТЭЙ 6 МЭРГЭЖЛИЙГ ЭЗЭМШИНЭ


Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нэг чухал бүрэлдэхүүн болох “Батлан хамгаалах сэргэлт” бодлого болон “Эх оронч Монгол–Их сэргэлтийн жил”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Зэвсэгт хүчний 167 дугаар ангийнхан хугацаат цэргийн албыг хааж буй түрүүч, байлдагч нартай В ангиллын жолооны сургалтыг энэ сарын 15-ны өдрөөс зохион байгуулж эхэллээ.

Тус сургалтаар хугацаат цэргийн алба хаагчид замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалт, техникийн анхан шатны мэдлэг, дадлага хослуулсан цогц мэдлэг эзэмшиж, цэргийн албанаас халагдсаны дараа жолоочоор ажиллах боломж нь нээгдэх юм.

Цаашид тус ангийн хамт олон нь хугацаат цэргийн алба хаагчдынхаа монгол бичиг, англи хэлний анхан шатны сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Учир нь он гарсаар Өмнөговь аймгийн МСҮТ-тэй хамтран нийгэмд эрэлт хэрэгцээтэй 6 мэргэжлээр түрүүч, байлдагч нарыг сургаж байгаа бөгөөд удахгүй мэргэжилтэй дайчид болон сургуулиа төгсөх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮНДЭСНИЙ ХУВЦАСТАЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ 34 минутын өмнө
С.БЯМБАЦОГТ: ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМАНД УРГАЖ БУЙ ЦАГААН БУДАА 1 цагийн өмнө
ТАВАН САЛБАРЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫ… 1 цагийн өмнө
НИЙСЛЭЛД 9-10, 13-14, 16-17 ЦАГИЙН ХООРОНД УСАРХАГ ААДАР БОРОО ОРОХ ТӨ… 2 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРЫН 4-НӨӨС ЭХЭЛНЭ 2 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 3 цагийн өмнө
Ч.ИРМҮҮН ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 23 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ЦАГДАА, ТАГНУУЛ, АТГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУД Х… Өчигдөр
Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭ… 2025/08/02
120 МЯНГАТЫН УУЛЗВАРААС ЗАЙСАНГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХАА… 2025/08/02
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН 2025/08/02
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/08/01
Г.ЗАНДАНШАТАР: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 5 ХУВЬ БОЛГОНО 2025/08/01