ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЗЭВСЭГТ МӨРГӨЛДӨӨНИЙ ҮЕЭР ИРГЭДИЙГ ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭЖЭЭ


БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальоны I мотобуудлагын рот нь Абьемном суурин дахь “Сүбээдэй” түр ажиллагааны баазад үүрэг гүйцэтгэж байна.

2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Рувенг засаг захиргааны муж дахь Абьемном болон Маёом аймгийн орон нутгийн иргэдийн хооронд малын хулгайн гэмт хэргээс үүдэлтэй зэвсэгт мөргөлдөөн гарч, цагийн байдал тогтворгүй болж, зэвсэгт мөргөлдөөний улмаас олон арван хүний амь нас үрэгдэж, аюулгүй байдлаа хангах НҮБ-ын энхийг сахиулагчдаар хамгаалуулахаар олон тооны орон нутгийн иргэд “Сүбээдэй” түр ажиллагааны баазад ирж хамгаалалт, орогнол хүсэн баазын гадна цугласан.

Манай энхийг сахиулагчид “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны мандатад заагдсан орон нутгийн энгийн иргэдийг хамгаалах үүрэг, тогтсон ажиллагааны журам, хүч хэрэглэх дүрмийн дагуу иргэдийн эмх замбараагүй байдлыг үүсгүүлэхгүй байх нөхцөл бүрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Тодруулбал, зэвсэгт мөргөлдөөний үед шархадсан орон нутгийн 2 иргэнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, НҮБ-ын ажилчид болон орон нутгийн иргэдийг хамгаалалтад авч, шаардлагатай сэтгэл зүйн болон бусад тусламжийг цаг алдалгүй авч хэрэгжүүлсэн байна. Мөн орон нутагт ажиллаж байсан НҮБ-ын ажилчдын амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учрах эрсдэл үүссэн тул тэднийг “Сүбээдэй” бааз руу татан авч хамгаалалтыг зохион байгуулан ажиллажээ.  

Үүссэн цагийн байдлыг үндэслэн мотобуудлагын батальоны захирагч хурандаа Д.Эрдэнэбилэг Юнити секторын удирдлагын бүрэлдэхүүнтэй уулзаж, үйл явдлын талаар мэдээлэл хүргэн, батальоны штабын даргаар ахлуулсан томилгоот бүрэлдэхүүнийг Абьемном суурин дахь “Сүбээдэй” түр ажиллагааны баазыг хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэсэн байна. Тус томилгоот бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэх газар орон дээр хүрэлцэн ирсэн даруйдаа “Сүбээдэй” баазын энхийг сахиулагчдын хамтаар баазын гадна талд энгийн иргэдийг хамгаалах түр байрыг байгуулан, газар орны инженерийн төхөөрөмжийн ажлыг өөрийн хүчээр гүйцэтгэж, энгийн иргэдийг зэвсэгт халдагаас хамгаалах, энхийг сахиулагчдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлжээ.

Цаг үеийн тогтворгүй байдлаас үүдэлтэйгээр “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны хариуцлагын бүс нь омог хоорондын мөргөлдөөн, иргэдийн зөрчил тэмцэл ихтэй байгаа хэдий ч манай энхийг сахиулагчид  НҮБ-ын мандатаар заасан үүрэг, улс, эх орон, цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагаас даалгасан захиас даалгавраа алдаа мадаггүй гүйцэтгэсээр байна.

                                          Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МОНГОЛБАНК ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ Б… 1 цагийн өмнө
БНСУ-Д 1396 МОНГОЛ ИРГЭН ХЭРЭГТ ХОЛБОГДСОНЫ 70 ГАРУЙ ХУВЬ НЬ 4 ТӨРЛИЙН… 1 цагийн өмнө
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 4 цагийн өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 5 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 6 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… Өчигдөр
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 2026/06/20
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
ИРГЭД МИАТ-ЫН АЖЛЫН БАЙР, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, МАРШРУТ, ҮНЭ ТАРИФЫН МЭ… 2026/06/18
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08